
ХОУР-гийн мэдээ: 2018 оны 10-р сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Филиппиний Давао хотод Хятадаас Даваод суугаа ерөнхий консулын газрын нээлтийн ёслолд оролцож, үг хэлжээ. Филиппиний Гадаад харилцааны сайд Теодоро Локсин, Давао хотын дэд дарга Бернар Ал-Аг нар тус арга хэмжээнд хамт оролцсон байна.
Ван И: Хятад улс Даваод ерөнхий консулын газар байгуулж байгаа нь Хятад, Филиппиний харилцаа тасралтгүй хөгжиж буйн үр дүн, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны бодит шаардлага юм. Хятад, Филиппин мянган он дамнасан найрсаг хөрш билээ. Дутерте ерөнхийлөгч болсноос хойш хоёр орны харилцаа бүх талаар сайжирч, Хятад, Филиппиний харилцаа түргэн хөгжих замдаа орсон юм. Филиппиний орон нутгийн муж, хотууд, Хятад улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа ч сайн хөгжиж, үүнд Давао хот үлгэр жишиг болж байна гэжээ.
Тэрээр: Дутерте ерөнхийлөгчийн засаглалын жилүүдэд Даваогийн улс төр тогтвортой, ард түмэн нь амгалан тайван, ажил үйлс нь сэргэн хөгжсөн, Филиппиний хамгийн сайхан газар боллоо. Сара Дутерте Карпио хотын дарга болсноос хойш үргэлжлэн сайтар засаглаж, урагштай ажиллан, Даваогийн бүтээн байгуулалт шинэ ололт амжилтад хүрч, энэ үзэсгэлэнт сайхан хот улам саруул ирээдүйтэй гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр Хонконг-Давао чиглэлийн шууд нислэгийн маршрутыг албан ёсоор нээсэн, оны сүүлчээр Чуаньжөү-Давао чиглэлийн шууд нислэгийн маршрут нээх юм. Хойшид улам олон Хятадын жуулчид Даваод аялж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлж, Давао ба Филиппиний өмнөд бүс нутгийн хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх нь лавтай гэжээ.
Давао хотын дэд дарга Бернард Ал-Аг хотын дарга Сарагийн нэрийн өмнөөс хэлсэн үгэндээ: Хятадаас Даваод суугаа ерөнхий консулын газар нээгдсэн нь Филиппин, Хятадын харилцааны шинэ бэлэг тэмдэг болж, Филиппин, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд улам их боломж нээж, хоёр орны хамтын хөгжил дэвшлийг ахиулах болно гэжээ.
