


Өвөл эхэлсний дараа Жянсу мужийн Шюйжөү хотын Жяван дүүргийн Паньань нуурын үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнгийн хуш модон ой тосон будгийн зураг шиг үзэсгэлэнтэй харагдана.

Паньань нуурын үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн нь анх Шү Майнинг группийн Куантай уурхай болон Чишань уурхайн цөмөрч суусан бүс газар байсан юм. 2010 оны 03-р сард Жяван дүүрэг нүүрсний уурхайн суултын бүсийг өөрчлөх ажлыг хэрэгжүүлсэн байна. Цөмөрсөн газрын нөхөн сэргээлт, экологийн орчны нөхөн сэргээлт, намгархаг газрын ландшафтын хөгжлийн загвар нь нүүрсний олборлолтод муудсан газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулан "эрдэнэ" болгож, "ачаа"-г "нөөц" болгосноор Паньань нуурын үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнгийн хуш модон ой тосон будгийн зураг шиг үзэсгэлэнтэй болжээ.


