solongonews
Төлөөлөгч И Юнчүний санал
2016-03-06 16:10
И Юнчүнь төлөөлөгч: Төрөөс Ү Хай хотын уурхайн орны орчинг цэгцлэн засаж хөгжүүлэх төсөлд хөрөнгө оруулалт хийх санал дурдав.

И Юнчүнь Шэнь Хуа группийн Ү Хай хот дэх Эрчим хүчний байгалийн баялгийн ХК-ийн Пин Гү нүүрсний уурхайн залуу ажилтан, залуу ардын төлөөлөгч болно.

Нүүрсний зах зээлийн үнэ ханш буурч байгаад төлөөлөгч гишүүдийн “Хоёр чуулган”-д дэвшүүлсэн нүүрсний тухай санал зөвлөгөө нь сэтгүүлчдийн анхааралд байлаа. Өнгөрсөн жилийн хурлын үеэр И Юнчүнь төлөөлөгч нүүрсний тухай 7 санал дурдаж, энэ жил мөн “Ү Хай хотын аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчилж, шинэчлэлийг дэмжих”, “Ү Хай хотын уурхайн орны орчинг цэгцлэн засан сайжруулах ажлыг дэмжих”, “нүүрсний өртөг нэмэгдэл гаалийн өөрчлөлтийг түргэтгэн ахиулах” зэрэг 3 санал дэвшүүлэхээр бэлтгэсэн байна.

“Уурхайн орчин нөхцөлийг цэгцлэн засах нь бүс нутгийн хүрээлэн буй орчинг цэгцлэн засах ажлын гол зүйл учир ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар дээд хэмжээгээр хүндэтгэж байна. Ү Хай хот уурхайн орны орчинг засаж сайжруулна”гэж тэрээр ярив.

Уурхайн орны орчинг цэгцлэн засаж сайжруулах тухай И Юнчүнь улсаас Ү Хай хотын уурхайн орны орчинг цэгцлэн засаж хөгжүүлэх төсөлд хөрөнгө оруулалт хийж, дэмжих байдлыг чангаруулах тухай санал дурдав.

Зохиогч: Бао Жиньшань Сарантуяа Д Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл