solongonews
Их голын урсгал өнө мөнхөд тасрахгүй
2021-04-23 09:55
Их голын урсгал өнө мөнхөд тасрахгүй

Соёлын итгэл нь суурийн суурь, илүү өргөн дэлгэр, илүү гүн гүнзгий итгэл мөн. Соёлын хүч нь хамгийн гүн гүнзгий, хамгийн урт удаан, хамгийн хүчирхэг их хүч мөн.

Хатан гол дэлхийн нуруу болох Хөхнуур Төвөдийн өндөрлөгөөс долгилон бууж, зүүн тийш урсан, Өвөр Монголын 7 аймаг хотоор өнгөрч, Хатан голын “тухай”-н хэсгийг бүрдүүлсэн байна. Зуун мянган жилийн турш тариалах соёл болон нүүдлийн мал аж ахуйн соёл энд уялдаж, олон төрлийн соёлын хэлбэр хоёр хөвөөд нь зэрэгцэн оршиж, Хатан голын олон олон соёлыг бий болгож, аюул түгшүүрээс айхгүй, зоригтой тэмцэх үндэстний үзэл санааг бий болгов. Хатан голын газар зүйн байршил нь голлохоор барахгүй, үндэстний үзэл санааны “соёлын гол” болно. Хатан голын соёлыг ихээр бадрааж, Хятад улсын үндэстний хамтын цогцын ухамсрыг бат цогцлох нь Өвөр Монголд туйлын онцгой бөгөөд чухал их ач холбогдолтой юм.

Уламжлалт соёл нь зөвхөн цаг үеийн үзэл санааг бадраавал сая илүү урт удаан амьдралын хүчтэй болж чадна. Хатан голын соёл нь Хятадын соёл иргэншлийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хятадын үндэстний сүг сүнс мөн. Хатан голын соёлыг цаг үеийн хөг аяст уусгаж, хүчирхэг их амьдралын хүчийг бадраавал сая илүү олон хүчирхэг их оюун санааны хүчийг нягтруулж, шинэ цаг үеийн хатан голын найрал дууг чавхдаж, чанартай хөгжлийн зам дээр тасралтгүй шинэ давшилтыг бүтээж чадна.

1948 оны 03-р сард Хятад улсын дарга асан Мао Зэдүн жижиг модон онгоцон дээр зогсон Хатан голыг гатлах үед Хатан голын урсгалыг хараад “Чи аливааг басамжилж болно. Гэвч Хатан голыг басамжилж болохгүй. Хатан голыг басамжлах нь даруй манай үндэстнийг басамжилж байгаа явдал мөн” гэжээ. Хатан голыг бишрэн зүрхшээж, Хатан голыг хамгаалж, Хатан голыг хөгжүүлж, элбэг баялаг соёлын давуу талаа бүрэн гүйцэд бадрааж, эрхэм нандин оюун санааны эд баялгаа үргэлжлэн бадрааж, түмэн олноороо сэтгэл нэгдэн эв нэгдэлтэй тэмцвэл хөгжлийг хамтдаа эрэлхийлэх цаг үеийн хүчит урсгал болж, “ээж гол”-ын дэнжид Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан хөгжлийн шинэ хуудсыг нээж чадах нь лавтай.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл