
Энэхүү хоёр бичиг баримтыг саяхан өндөрлөсөн ХКН-ын 18 дахь сонгуулийн 6-р бүгд хурлаар хянан хэлэлцүүлж баталсан бөгөөд шинэ нөхцөл байдалд ХКН-ын намын дотоодын улс төрийн амьдралыг эрчимжүүлэн дүрэмжүүлж, намын дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэхэд үндсэн нөхцөл боломж хангах зорилготой юм.
Синьхуа агентлагийн зөвшөөрлөөр нийтэлсэн бүрэн эхийн дагуу, "Шинэ нөхцөл байдалд намын улс төрийн амьдралын тухай зарчмууд"-ын гол хэсэг нь итгэл үнэмшлийг баримталж, намын үндсэн чиг шугамыг мөрдөн, нам төр засгийн газрын нэр хүндийг эрс хамгаалж, намын улс төрийн сахилга батыг тодорхойлон, ардчилал, гишүүдийн эрх мэдлийг бадруулж, эрхээ ашигласан үйл ажиллагааг хязгаарлах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг 12 зүйлийн тодорхой шаардлага дэвшүүлж, бодитой дүрэм заалтуудыг тогтоох юм байна.
"ХКН-ын дотоодод хяналт тавих заалтууд" нь ХКН-ын төр засгийн газрын байгууллага, намын хороо, намын сахилга батыг шалгах хороо, үндсэн шатны намын байгууллага, намын гишүүд зэрэг 4 талаас хяналт шалгалт хийх бөгөөд хяналт шалгалтын системийн холбогдох дүрэм журмыг тогтоох үүрэг гүйцэтгэх юм байна.
Энэ удаа гаргасан хоёр баримт бичиг нь чиглэл тодорхой, хэрэгжүүлэхэд хялбархан байж, ХКН-ын авилгатай тэмцэх ажил цаашид төгөлдөржиж байхыг харуулж буй бөгөөд ирээдүйд намын ёс зүй, сахилга бат, нийгмийн ёс суртахууны сайжран өөрчлөгдөж, улс төрийн таатай орчныг буй болгоход чухал үүрэг гүйцэтгэх болно" гэж Хятадын үндэсний захиргааны дээд сургуулийн профессор Жу Лижя үзэж байна.
"Хятадын өөрчлөлт шинэчлэл ба хөгжил нь шинэ шатанд орж, шинэ асуудал тулгарах болсон. Өөрчлөлт шинэчлэлтийн үүрэг нь будлиантай болж, тулгарч буй асуудал нь ч төрөл бүрээр байхын хирээр Хятадын өөрчлөлт хөгжлийн байдал ба орчинд бүр шинэ өөрчлөлт гарч байна. Энэ байдалд намын дотоодын улс төрийн амьдрал хэвийн бус болж, албан тушаалаа урвуулан ашиглах, ажил амьдралын дунд сахилга бат зөрчих асуудал гарч байна. Иймэрхүү асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Дээрх 2 баримт бичгийг гаргаснаар намын ёс зүй, сахилга бат, нийгмийн ёс суртахууныг сайжруулахад ашигтай төдийгүй хөгжил хийгээд улс төрийн таатай орчныг буй болгож, өөрчлөлтийн зорилтоо биелүүлэхэд ашигтай юм" гэв.
Хоёр баримт бичгийг гаргасан нь ХКН-д нүүрлэж буй хөгжлийн шинэ асуудлыг зохицуулахад ашигтай гэж Бээжин их сургуулийн цэвэр засаглал байгуулалтын судалгааны төвийн дэд дарга Жуан Дэшүй үзэж байна."Одоо бидний намаа хатуу чанга засах ажил шинэ нөхцөл байдал болон тэгш бус үүрэгтэй тулгараад байна. 18-р их хурлын дараа намын дотоодод үүссэн зарим асуудлыг өмнөх тогтолцоогоор зохицуулж чадахгүй гэдгийг бид олж харсан. Онцгойлон хамаатан, садан төрлөөрөө бүлэглэж сүлбэлдэх, бүлэг анги хуваах зэрэг асуудал нь намын дотоодын улс төрийн амьдралыг хэвийн бус болгосон. Энэ нь мөн намын дотоодын хяналт алдагдсаны үр дүн юм. Эдгээр тогтолцооны чанартай асуудалд чиглүүлж, намаа чанга засахад анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ, дараагийн алхмын намын дотоодын засаглалын ажилд тогтолцооны зөв чиглэл тогтоох болно. Бид намаа чанга засах нь нааштай үр дүнд хүрсэн, мөн шинэ туршлага хуримтлуулсан юм" гэжээ. Жуан Дэшүй хэлэхдээ:"Хяналт удирдлагын дүрмээр жишээлэхэд, хамгийн том инноваци бол даруй хяналт тавих этгээдийг улам өргөн цар хүрээнд тодорхойлсон явдал юм. Тодруулбал, намын зохион байгуулалт, намын удирдах боловсон хүчин, онцгойлон өндөр дээд албан тушаалтнуудад чиглэсэн байгаа. Энэхүү дүрмийн хамгийн том онцлог бол даруй өндөр дээд албан тушаалтнууд хөтлөн дайчлах үүрэг гүйцэтгэхийг шаардсан юм. Энэ нь бид намаа чанга засах шаардлагад бүрмөсөн нийцэж байна. Тэрээр мөн хасаг тэрэгний хүрд шиг зэрэг үйлдэл үзүүлэх аргыг хэрэгжүүлсэн. Тухайлбал: удирдах боловсон хүчин өөрийн мэдлийн эрхээ сайтар хянаж, болгоомжтой хэрэгжүүлэхийн зэрэгцээ, эргэн тойрон дахь хүмүүсээ ч хатуу хянаж удирдахыг шаардаж, хяналтын цар хүрээг тэлсэн явдал юм. Үүнээс хамгийн чухал нь намын дотоодын хяналт удирдлагад системтэй, тогтолцооны чанартай шинэ шаардлага тавьсан байна" гэжээ.
ХКН ”Намаа засах шинэ хөтөлбөр” гаргав
2016-11-03 20:43
”Шинэ нөхцөл байдалд намын улс төрийн амьдралын тухай зарчмууд” болон ”ХКН-ын дотоодод хяналт тавих заалтууд” -ыг 11-р сарын 2-нд албан ёсоор гадаадад хандан нийтэллээ.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
