solongonews
“Үүрийн цолмон” цомын нэрэмжит шатрын тэмцээн болов
2016-03-31 11:06
“Үүрийн цолмон” цомын нэрэмжит монгол шатрын гуравдугаар сарын аварга шалгаруулах тэмцээн Шулуунхөх хошуунд болов.

“Үүрийн цолмон" цомын нэрэмжит монгол шатрын гуравдугаар сарын аварга шалгаруулах тэмцээн Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуунхөх хошуунд болов. Уг тэмцээнд Өвөр Монголын Шулуунхөх хошууны болон Хөвөөтшар хошуунаас хүрэлцэн ирсэн 16 хүүхэд оролцсоноос 8 бяцхан шатарчин оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна.


Энэхүү тэмцээнийг Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны өсвөр насны хүүхэд багачуудын монгол шатрын клуб санаачлан зохион байгуулж байгаа Шилийнгол аймгийн хэмжээний өсвөр насны хүүхэд багачуудын монгол шатрын тэмцээн болно. Сар бүр аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн наймд үлдсэн шатарчдыг оны аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах болно.

Мөн тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа Зүүн Үзэмчин хошууны өсвөр насны хүүхэд багачуудын монгол шатрын клубийн орлогч эрхлэгч Давшилт хэлэхдээ: - Энэ оноос эхлэн энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан нь хүүхэд багачууд монгол шатраа сайн тоглон өвлөн уламжилж, улмаар монгол шатрын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна. Тэр дундаа шатрын тэмцээнд оролцох хүүхдийн насыг 14 насаар хязгаарласан байна гэв.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл