solongonews
Зөв үзэл бодлоор улс төрийг хэлэлцэж, сэтгэл хүчээ нягтруулан хөгжлийг дэмжих хэрэгтэй
2019-01-26 23:41
Ли Шиүлин: Зөв үзэл бодлоор улс төрийг хэлэлцэж, сэтгэл хүчээ нягтруулан хөгжлийг дэмжих хэрэгтэй.

ӨМӨЗО-ы УТЗЗ-ний намын удирдах багийн нарийн бичгийн дарга ХКН-ын гишүүдийн хамт 01 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш УТЗЗ-ний Байнгын хорооны ажлын тайлан болон санал дурдлагын ажил байдлын тайланг хянан зөвшилцлөө. 

Гишүүдийн үзэж байгаагаар УТЗЗ-ний Байнгын хорооны ажлын тайлан нь бүх талаар 2018 оны УТЗЗ-ний Байнгын хорооны ажлыг дүгнэж, цаашдын ажлын төлөвлөгөөг хийж, гишүүд үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд зам шугамыг нь тодорхойлж өгсөн байна гэжээ.

Гишүүдийн хэлсэн үгсийг нарийн хянамгай сонссоны дараа Ли Шюлин зааварлахдаа: - 2019 он бол шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байгаа юм. “Нэгдүгээр зуун жил”-ийн зорилгын төлөө тэмцэх зангилааны он жил болно. Мөн Хятад улсын Ардын засгийн улс төрөөр зөвшилцөх хурал байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байгаа. Иймээс энэ оны УТЗЗ-ний ажил гүн гүнзгий юм гэжээ.    

Ли Шюлин: - УТЗЗ-ний эв нэгдэл, ардчилал хэмээх хоёр гол сэдэв болон үүрэг хариуцлагыг чухалд үзэж, улмаар Өвөр Монголын өндөр чанартай хөгжил, бүх талд чинээлэг болоход олон талын хамтын ойлголт, оюун ухаан болон хүч чадлыг нягтруулах хэрэгтэй гэжээ.

Ли Шюлин: - Урагшлан дэвших үзэл суртлыг баримтлан, УТЗЗ-ний үг хэлний чанар чансаа, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх чадварыг дээшлүүлж, нийгмийн засаглалд тусалж, ӨМӨЗО-ы өөрчлөлт нээлт, орчин үеийн бүтээн байгуулалтад УТЗЗ нь оюун билиг, хүч чадлаа өргөх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл