Хятадын Төмөр замын ерөнхий компанийн мэдээлснээр: 04-р сарын 29 буюу Олон улсын хөдөлмөрчдийн баярын 3 хоногийн амралтын эхний өдөр төмөр замын зорчигч тээвр оргил үедээ орлоо. Төмөр замаар зорчигчсод давхардсан тоогоор 14 сая 200 мянгад хүрсний ихэнх нь аялж жуулчлах буюу хамаатан саднаа эргэж буй хүмүүс байлаа.
29-нд Хятадын төмөр зам 706 галт тэрэг нэмж ажиллуулан, төмөр замын удирдах газар дунд, хол зайд 90 галт тэрэг, ойрын зайд 616 галт тэрэг нэмж явуулжээ.
Зорчигч тээврийн оргил үеийн ачааллыг зохицуулахын тулд төмөр замын салбарынхан олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн, аялж буй зорчигчдыг аюулгүй, цэгцтэй, таатай орчноор хангаж байна.
Тоо бүртгэлээс үзвэл, 28-нд Хятадын төмөр замаар зорчигчид давхардсан тоогоор 11 сая 952 мянгад хүрч, зорчигч тээврийн 9003 галт тэрэг ажиллуулан, 782 галт тэргийг нэмж явуулжээ.
