
Замын хажуугийн буузны гуанзнаас өглөөний цайгаа авч, байрны доорх үсчинд үсээ засуулан, дэргэдэх цэцгийн дэлгүүрээс хэдэн цэцэг сонгож, харих замдаа нэг боодол боорцог аваад буцна. Гудамжны төрөл бүрийн жижиг дэлгүүрүүд нээгдэж, танил дасал уур амьсгал бялхаж байна.
Чэндүгийн жижиг гудамжны зоогийн газар, Күнмингийн хуучин гудамжны цэцэг жимс, Ханьжөүгийн Сижичингийн хувцас засал гэх зэргээр маш олон гудамжны худалдааны тойргийн жижиг дэлгүүрүүд дахин цэцэглэнэ. Хятадын зах зээлийн сэргэлт нь жижиг жижиг зүйлүүдийн сэргэлттэй салшгүй холбоотой.
Цар тахал дэгдсэнээс хойш жижиг дэлгүүр, гуанз зэрэг үйлчилгээний газрууд янз бүрийн түвшинд нөлөөлөгдсөн. Гэвч сайн мэдээ нь өнгөрсөн өдрүүдийн хөл хөдөлгөөн аажмаар эргэн ирж, жижиг дэлгүүрүүдийн сэргэлт гудамж талбайг дахин цэцэглүүллээ.
Олон мянган дэлгүүрүүд эрч хүчээ сэлбэнэ
"Цай, шорлог зоогийн ширээнд эргэн ирнэ, мөн өөрөө үсчин болох шаардлагагүй боллоо". Сүүлийн өдрүүдэд дэргэдэх жижиг дэлгүүрүүд үүдээ нээсэн нь интернэт хэрэглэгчдийн халуун сэдэв болов. Цар тахлын улмаас жижиг дэлгүүр, гуанзууд хүмүүст халуун дотно санагдах төдийгүй, жижиг дэлгүүр нь зах зээлийн сэргэлтийг ажиглах жижиг цонх болно.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр Бээжингийн Чао-Ян дүүргийн Жиньтай зам, Шилибаогоос Чиннянь замын худалдааны тойргоор явахад дэлгүүрүүд 95-аас дээш хувь ньнээгдсэн харагдана. Тэдгээрийн дотор, жижиг супермаркетууд, дэлгүүр, зоогийн газар, үсчин, угаалгын газар, үл хөдлөх хөрөнгийн газар зэрэг дэлгүүрүүд бараг бүгд нээгджээ. Гудамжны дагуух эгнээний дэлгүүрүүд нээгдсэн нь хотыг өмнөх үеийн дүр төрхөнд нь оруулсан байна.
Хятад улсын хэмжээнд олон мянган жижиг дэлгүүрүүд үйл ажиллагаагаа эрчимтэй сэргээж байна. 05 дугаар сарын 06-ны өдөр Алипай анхны "Хятад жижиг дэлгүүрийн эдийн засгийн 05-р сарын 01-ний тайлан" мэдээлэл гаргав. "05-р сарын 01"-ний амралтын үеэр 8 сая жижиг дэлгүүрийн орлого өнгөрсөн оны мөн үеэс бүрэн давсныг мэдээллээ. Үүнд таван сая гаруй жижиг дэлгүүрийн өдрийн орлого өнгөрсөн оны "5.1"-ний үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. Хэрэглээний эрхийн бичиг олгох хөнгөлөлт болон "05 дугаар сарын 01"-ний амралт давхардсан нөхцөл байдалд жижиг дэлгүүрийн үйл ажиллагаа эрчимтэй сэргэж байна.
Үйл ажиллагаагаа эхлүүлсний үндсэн дээр ажлын цаг нь үйл ажиллагааны хөгжил цэцэглэлтийг илүү тайлбарлаж чадна. Алипайн мэдээллээс харахад "05 дугаар сарын 01"-ний баярын амралтын үеэр жижиг дэлгүүрүүдийн шөнийн эдийн засгийн идэвхжил 90 хувиар сэргэжээ. Дэлгүүрүүдийн бараг 50 хувийнх нь ажлын цаг саяхан мэдэгдэхүйц нэмэгдсэн ба 10 хувь нь 6 цагаас илүү хугацаагаар ажиллаж байна.
Жүннань Санхүү эдийн засаг, хуулийн их сургуулийн дижитал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Пан Хэлинь:
- Эдийн засагчид эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг үнэлэх чухал лавлагаа болгож, замын хажуугийн дэлгүүрүүдийн бизнесийн нөхцөл байдлыг чухал лавлагаа болгодог. Жижиг дэлгүүр нь нүдэнд торохгүй мэт санагдах боловч ажлын байрны тогтвортой байдал, иргэдийн амьжиргааг батлах хамгийн чухал зангилаа байж, үндэсний эдийн засгийн уян хатан байдал, эрч хүч, нөөц боломж юм гэж хэллээ.
Хятадын жижиг дэлгүүр ямар төлөвтэй байна?
Хятадын Зах зээлийн хяналт, захиргааны удирдлагын газрын мэдээлснээр одоогийн байдлаар Хятадад 83.313 сая хувийн үйлдвэрлэл, худалдааны нэгж бүртгэлтэй. 200 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Алипай ба цахим худалдааны банк өнгөрсөн оны сүүлээр "2019 оны Хятад улсын жижиг дэлгүүрийн эдийн засгийн эерэг нөхцөл байдал" -ыг нийтэлсэн. Онлайн дэлгүүр, гудамжны жижиг дэлгүүр, замын хажуугийн лангуу зэргийг хамарсан 100 сая орчим жижиг дэлгүүр байдаг. 300 сая хүнийг ажлын байраар хангаж, бүх нийтийг дэмжиж байна гэж тодорхойлж болно. Тэдгээрийн дотроос гэр бүлийн дэлгүүр, хамаатан садан, найз нөхдийн дэлгүүр 58 хувь, дэлгүүрийн 52 хувь нь таваас цөөн ажилчинтай. 90 хувь нь өдөр бүр 30 мянган юаниас багагүй эргэлттэй байна. Үүний зэрэгцээ жижиг дэлгүүрийн эздийн 87 хувь нь ирээдүйн бизнесийн үйл ажиллагаандаа өөдрөг үзэл, итгэл найдвартай байгаагаа илэрхийлэв.
Хятадын жижиг дэлгүүрүүд “Дуслыг хураавал далай” гэдэг зүйр үгийн биелэл гэвэлилүүдэхгүй юм. Өнгөрсөн жилийн сүүлчээр мөн "жижиг дэлгүүрийн эдийн засаг" гэсэн нэр томъёо Хятадын Төрийн Зөвлөлийн байнгын хуралдаанд албан ёсоор орж ирэв. "Жижиг дэлгүүрийн эдийн засаг"-ийн хөгжил нь илүү олон ажлын байр бий болгож, олон тооны алдартай, хүчтэй, соёлын ач холбогдолтой явган хүний гудамжийг бий болгожээ.
Жижиг дэлгүүрийн бэрхшээлийг шийдвэрлэнэ
Хэдийгээр жижиг дэлгүүр ч гэсэн тэдэнд хүндрэлтэй зүйл бий. Нэг талаар эрсдэлийг даах чадвар буурай. Нөгөө талаар зарим хотын нөхцөлд жижиг дэлгүүр байлгахыг төдийлэн сайшаадаггүй.
Бодлого зохицуулалт нь жижиг дэлгүүрүүдэд дахин чиглэгдсэн. Гуравдугаар сард Төрийн Зөвлөлийн Ерөнхий Тамгын газраас "Шинэ коронавирусын эсрэг хариу арга хэмжээ авч, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах ажлыг эрчимжүүлэх тухай санал" гаргасан. Хотуудын шилдэг тэргүүлэх төслүүд нь хөдөлмөр эрхлэлтийн чадавх "жижиг дэлгүүрийн эдийн засаг", явган хүний гудамжийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөл байдлын гол түлхүүр болно гэж тодотгов. Хятадын Хүний нөөц, нийгмийн асуудлыг эрхэлсэн дэд сайд яамны Ёу Жүнь:
- Энэ нь зарим газруудад өнгөрсөн хугацаанд хийсэн үнэлгээ, хот тохижилтын явцад жижиг бараа бүтээгдэхүүний зах зээлийг сохроор цэвэрлэх зэрэг асуудалд чиглэгдсэн гэдгийг илэрхийллээ.
Зарим газарт хөгжлийн арга зам нэгэнт өөрчлөгдсөн. Яньчэн хотын Өүфэнхуа гудамж бол Жянсү мужийн анхны өндөр зэрэглэлийн явган хүний гудамжны туршилтын гудамж. Голын дээгүүр жижиг гүүр сундлах бөгөөд эрэг дагуу хоёр талаар нь жижиг дэлгүүрүүд үргэлжлэн, явган хүний гудамжинд янз бүрийн гоёл чимэглэлээр чимсэн цэцэгт тэрэг харагдана. Холоос харахад цэцэгт тэрэг, ойртож очоод харвал жижиг жижиг дэлгүүрүүд харагдана. Сүүтэй цай, амттан, шорлог худалдаалан, жуулчдын анхаарлыг татахын зэрэгцээ өөр нэгэн өнгө нэмнэ.
Өүфэнхуа гудамжны холбогдох хариуцлагатай албаны хүн Жан Хао:
- Гудамжны амттангууд хүмүүсийг өөртөө татаж чаддаг. Энэ гудамж бүхэлдээ нээлттэй үзэсгэлэнт газар бөгөөд жуулчид түр амарч амттан зооглох эдгээр цэцэгт тэрэгнүүд үзэгэлэнт газрыг зорих жуулчдыг татна. Тэр үед цэцэгт тэрэгний зураг төслийг гаргах үед энэ талаар төлөвлөгөө боловсруулсан. Энэ хэдэн жил үйл ажиллагаа сайн байна. Үзэсгэлэнт газрын төлөвлөлтийн дагуу энэ жилээс цэцэгт тэрэг нэмж тавих төлөвлөгөөтэй байна гэж хэллээ.
Жижиг дэлгүүр ажиллуулахад тулгардаг практик бэрхшээлийг практик аргаар шийдэх шаардлагатай байна.
Хятадын Зах зээлийн хяналт удирдлагын газар цар тахал дэгдсэнээс хойш хувийн үйлдвэр, худалдааны байгууллагуудад онлайн судалгаа хийж, мөн газар дээр нь очиж судалгаа явуулсан. Тэдгээрийг түрээсийн зардал, ус, цахилгаан, газны зардал зэрэг зарлагын бэрхшээлтэй тулгарч байгааг илрүүлжээ. Жижиг гуанзнуудын хувьд энэ талын өртөг нь нийт өртгийн 50 орчим хувийг эзэлдэг байна. Үсчин, хувцас засвар захиалгын газар, жижиг дэлгүүр зэрэг салбарууд нийт өртгийн 30 орчим хувийг эзэлж байна. Өөр нэг томоохон бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө татуу байгаатай холбоотой аж.
Сүүлийн үед төр засаг, нийгмийн зүгээс үзүүлж буй тусламжийн арга хэмжээнүүд нэг нэгээрээ гарч эхлээд байна.
Өөрийн өртгийг бууруулах. Төрийн өмчит орон сууцны үйлчилгээний жижиг, бичил аж ахуйн нэгж болон хувийн аж ахуйн нэгжийн өмнө хагас жилийн гурван сарын түрээсээс чөлөөлөх, жижиг, бичил аж ахуйн нэгж болон хувийн аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-аас, буурах зэрэг бодлого зохицуулалтыг Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж байна. Агаар аяллын үйлдвэрлэл, зэвсгийн үйлдвэрлэл, Хятадын CNPC зэрэг төрийн өмчит олон арван аж ахуйн нэгж, тэдгээрийн салбарууд хэдэн арван саяас хэдэн зуун сая юаний хооронд худалдаачдын түрээсийг бууруулах буюу чөлөөлөх санаачилга гаргасан юм.
Зээлийг нэмэгдүүлэх. Бодлогын хувьд аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгчдэд 2.85 их наяд юаний хямд өртөгтэй зээл олгосон байна. Үүний зэрэгцээ нийгмийн гол цогцууд идэвхтэй ажилласан. Онлайн худалдааны банк болон Бүх Хятадын аж үйлдвэр, худалдааны холбоо хамтран "Зайн зээл" бичил тусламжийн хөтөлбөрийг эхлүүлсний зэрэгцээ Үхань хотын 360 мянган гудамж дэлгүүр, жижиг, бичил аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд нэг сарын хугацаатай хүүгүй зээл олгохоо зарласан.
- Жижиг бичил бизнес эрхлэгчдийг эдийн засгийн тулалдаанд ялалт байгуулахыг дэмжин, Хятадын жижиг дэлгүүрийн эдийн засаг цаашид хөгжих болтугай гэж Онлайн худалдаа банкны захирал Жинь Шяолүн хэлсэн байна.
Дижитал өөрчлөлттэй нь жижиг дэлгүүрүүдэд тусалдаг
Мянга мянган жижиг дэлгүүрүүд хямралын үед өөрсдөө боломж хайж, өөрчлөлтийг уян хатан байдлаар хийж байна. Жижиг дэлгүүрийн эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь дижитал өөрчлөлттэй холбоотой.
Хүргэлтийг хөгжүүлснээр олон дэлгүүрүүд ашиг хүртэв
Хоёрдугаар сард цар тахал дэгдэхийг дагаад Фүжянь мужийн Ниндэ хотын "Lazy Cat President" №1 дэлгүүрийн захирал Руань хоол хүргэлтийн чухал чанарыг маш хурдан ойлгосон байна. Тэрээр бизнесийнхээ анхаарлыг онлайн платформ руу шилжүүлж, "Өлсөж байна уу" платформ дээр цар тахлаас урьдчилан сэргийлэх эд зүйл, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг байрлуулснаар захиалгын тоо өмнөхөөсөө 15 дахин нэмэгджээ.
Чэндү хотын Мэйжяхао сүлжээ дэлгүүрийн Баоли дэлгүүрийн хатагтай Жан:
- Энэ эгзэгтэй үед "Өлсөж байна уу" платформ дээрх хүргэлтийн захиалга багагүй нэмэгдсэн. Хатагтай Жан хүргэлтийн үйлчилгээний чадавхыг аль эрт нээсэн. Энэ удаад түүнд бүр их урам өгсөн байна. Цар тахлын үеэр оршин суугчдад гадагш гарахгүй байхыг уриалснаар хүргэлт үйлчилгээ нь ихээхэн тус хүргэсэн гэж хэллээ.
- Өнгөрсөн нэг жилд л гэхэд 10 мянган дэлгүүр "Өлсөж байна уу" платформын хүргэлт үйлчилгээг нээсэн бол цар тахлын үед шинээр 50 гаруй нэмэгдсэн. Үргэлжлүүлээд бид 100 мянга болгож өргөжүүлнэ. Энэ нь мөн жижиг дэлгүүрийн үйл ажиллагаагч өргөжүүлэх болно гэж Алибаба группын дэд ерөнхийлөгч бөгөөд Жижиглэнгийн худалдааны хэлтсийн ерөнхий захирал Линь Шяохай хэллээ. Мөн Саяхан жижиглэн худалдааны сайт 50 гаруй брэндтэй хамтранзургаан сая гаруй жижиг супермаркетуудыг дэмжих төсөл боловсруулан гаргасан. Үүнд, онлайнаас гэр хүрэх сувгийг нээх, дижитал менежментийн чадавхыг сайжруулах зэрэг олон талыг хамарсан.
Жижиг дэлгүүрийн үйл ажиллагаа нь эерэг, эрчимтэй чиг хандлагыг харуулж байна. 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар жижиг дэлгүүрээс жижиглэн худалдааны платформоос худалдан авалт хийх хэмжээ 9 дахин нэмэгдсэн. Үүний дотор хувийн арчилгаа 20 дахин, цаасан бүтээгдэхүүн, цэвэрлэгээний эрүүл мэнд, бэлэн хүнсний бүтээгдэхүүний өсөлт 10 дахин нэмэгдсэн байна.
Зарим жижиг дэлгүүрийн эзэд шууд нэвтрүүлэг хийж, тэр ч байтугай бизнесээ онлайнд шилжүүлжээ.
Ноён Жан "Хүүхэлдэй татан авах" тоглоомын төслийн үндэслэгч, хаврын улирлын оргил үеийг угтахын тулд офлайн дэлгүүрүүдэд маш олон бараа тавьсан боловч цар тахлын улмаас энэ төсөл зогсонги байдалд оржээ. Дэлгүүрт олон хүн тоглоогүй тул "Хүүхэлдэй татан авах" тоглоомын төслийг онлайнаар хөгжүүлэхээр эрчимтэй ажилласан. Удалгүй "Хүүхэлдэй татан авах" тоглоомын апплетийг Алипай дээр байршуулсан байна.
- Эдгээр өдрүүдэд онлайн дээрх нийт орлого өнгөрсөн сарын ажилчдын цалинг нөхөхөд хангалттай байна. Гуравдугаар сарын сүүлчээр онлайн үйл ажиллагаа анхны үр өгөөжөө өгсөн. Дараагийн алхам бол хүн бүрт илүү сайн үйлчилгээ хүргэх, хүн бүхэн хөгжилтэй байх боломжийг бий болгох явдал юм. Энэ бол миний хүчин чармайлтаас хамаарна. Энэ бол шинэ эхлэл гэж тэрээр хэлж байна.
"05 дугаар сарын 01"-ний амралтын үеэрАлипайгаасжижиг дэлгүүрүүдийн үйл ажиллагааны тухай хийсэн судалгаагаар зайн зээл, хэрэглээний эрхийн бичиг, шууд нэвтрүүлэг, хүргэлт үйлчилгээ нь жижиг дэлгүүрүүдэд дижитал "Дөрвөн иж бүрдэл" гэж тодорхойлсон байна. Хэдийгээр олон бэрхшээл байгаа ч 90 хувийн жижиг дэлгүүр дараагийн үйл ажиллагааныхаа хөгжилд итгэл дүүрэн байж, дэлгүүрүүдийн талаас илүү хувь нь өргөтгөл хийж, төсвөө нэмэгдүүлэх, эсвэл тогтвортой ажиллах төлөвлөгөөгөө боловсруулаад байгаа юм.
- Энэхүү цар тахлын дэгдэлт Хятадын үйлчилгээний салбарыг дижиталчлах товчлуурыг хурдасгасан. Хятад улсын үйлчилгээний салбарын 80 хувь нь тоон хэлбэрт шилжээгүй, асар их хөгжлийн орон зай байгаа гэж Ант санхүүгийн үйлчилгээний группын Гүйцэтгэх захирал Хү шяомин хэлэв. Энэ орон зай нь ч гэсэн Хятадын жижиг дэлгүүрүүдийн боломж юм.
