Авга ногоотой хуурсан өндөг
2019-04-04 09:47
Авга ногоотой хуурсан өндөг

Гол орц: Авга ногоо /зохих хэмжээтэй/, өндөг 3ш
Туслах орц: Давс /нэг халбага/, Ургамлын тос /3 халбага/
Авга ногоотой хуурсан өндөг хийх арга:
1. Авга ногоог цэвэрлэн угааж, усыг нь шавхан хэрэглэхэд бэлдэх
2. Авга ногоогоо жижиглэн хэрчиж тавганд хийгээд дээрээс нь 3 өндгөө хагалан хийж, давс нэмнэ
3. Өндөг, ногоогоо хутган хэрэглэхэд бэлдэнэ. Халуун ногоонд дуртай хүмүүс бага хэмжээний халуун ногооны жан хийж болно
4. Тогоонд тосоо хийж халааснаар хутгаж бэлэн болгосон авга ногоо, өндөгний зутангаа хийнэ
5. Хоёр талыг нь шаргал болтол шарж, хусуураараа жижиглээд гаргана.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.solongonews.mn/
Дэлгэрэнгүй үзэх
