Арван дав дахь удаагийн “Хятад хэлний гүүр” нэрэмжит хятад хэлний тэмцээний Монгол Улс дахь эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад болж өнгөрлөө. Тэмцээнд 15 настай Гүюг хүү тэргүүлж, Монгол Улсыг төлөөлөн Хятад улсад ирж, “Хятад хэлний гүүр” тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад оролцох эрхээ авлаа.

Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Күнзийн дээд сургууль болон Монгол Улсын Хятад хэлний багш нарын нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Тэмцээн нь хятадаар илтгэл тавих, асуултад хариулах, авьяас чадварын гэсэн гурван үе шаттай явагдсан байна. Тэмцээнд нийт 15 оюутан сурагч өрсөлдсөн байна.


Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хятад хэл сурах хүүхэд залуучууд нэмэгдэхийг дагаад хятад хэл заах сургуулиуд олширч, Монгол Улсын хүүхэд залуучуудын хятад хэлний түвшин ч дээшилж, хятад хэлний суурьтай хүүхдүүд их хэмжээгээр Хятадад ирж суралцах болсон байна.

