solongonews
Технологи ашиглагчаас технологи бүтээгч боллоо
2021-10-04 19:08
Технологи ашиглагчаас технологи бүтээгч боллоо.

Дижиталаар холбогдсон ертөнц: Өнгөрсөн, одоо ба ирээдүй "Дээд түвшний семинар 09-р сарын 29-нд Шэньжэнь хотод боллоо. Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны холбогдох албаны хүн хэлэхдээ "Хятад улс "Бүс ба зам"-ын хүрээнд олон улсын цахилгаан холбооны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно" гэлээ.

1865 онд байгуулагдсан Олон улсын цахилгаан холбоо нь НҮБ -ын мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан тусгай байгууллага бөгөөд НҮБ -ын  хамгийн эртний тусгай  агентлагийн нэгэн бөгөөд мэдээлэл харилцааны технологийн дэлхийн стандартыг боловсруулах, мэдээллийн нийгмийн бүтээн байгуулалтыг дэмжих үүрэгтэй бөгөөд хөгжиж буй орнууд болон буурай хөгжилтэй орнуудад харилцаа холбоо, мэдээллийн үйлчилгээг хөгжүүлэхэд тусалж, дэлхий даяар шинэ технологийг түгээн хэрэгжүүлэхийг дэмжинэ.

1972 онд Олон улсын цахилгаан холбоонд суудлаа сэргээснээс хойш Хятад улс уг байгууллагын төрөл бүрийн  үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн юм. Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны орлогч сайд Ван жыжюнь хэлэхдээ "Олон жилийн туршид Хятад аажмаар технологийн ашиг хүртэгчээс технологийн хувь нэмэр оруулагч орон болсон".

Ван Жыжюнь хэлэхдээ "Олон улсын цахилгаан холбоо мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр засгийн газар хоорондын олон улсын хамгийн чухал байгууллагын бөгөөд олон талт үзлийг хамгаалан мөрдөж байгаа чухал индэр болно. Хятад улс уг байгууллагын гишүүн орон болсны хувьд зохион байгуулсан төрөл бүрийн арга хэмжээнд нь идэхтэй оролцож, дижитал эдийн засгийн чиглэлээр практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эдийн засаг, нийгмийн өндөр чанартай, тогтвортой хөгжлийг ахиулах болно" гэжээ.

Бид "Бүс ба Зам "-ын хүрээнд уг байгууллагын гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Зүүн Африкийн мэдээллийн хурдны замын төслийг бүтээн байгуулж, технологийн тусламж үзүүлэх болно. Мөн  улс орнуудтай техникийн стандарт, бодлогын хяналт зэрэг чиглэлээр солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно.

Олон улсын цахилгаан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Жао Хүлинь хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд бүс ба замын хүрээнд Олон улсын цахилгаан холбоо Хятад улстай мэдээллийн технологийн хамтын ажиллагаа, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэн гурван талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн" гэлээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : Хоур
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл