solongonews
“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гарчээ
2016-07-15 10:53
АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гаргалаа.

АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гаргалаа.

Уг маркт АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан ёсны лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын Төрийн ордон, орчин үеийн Монгол Улсын өнгө төрхийг харуулсан Улаанбаатар хотын төвийн барилга байгууламж болон энх тайвныг бэлгэдэж цагаан тагтааг дүрсэлжээ.

Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа, АСЕМ-ын өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан улс орнуудын төрийн далбаа, хотын нэр, зохион байгуулсан оны хамтаар дүрсэлсэн байна.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл