solongonews
“Тяньгун хичээл” Хятадад шинжлэх ухааныг сурталчлах шинэ оргил
2022-04-18 16:03
“Тяньгун хичээл” Хятадад шинжлэх ухааныг сурталчлах шинэ оргил

Гурав дахь удаагийн "Тяньгун  хичээл" гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш хуваарийн дагуу болж, 400 орчим километрийн өндөрт дэлхийн тойрог зам дахь "Шэньжөү 13" багийн командлагч Жай Жиган, сансрын нисэгч Ван Япин, Е Гуанфү нар хичээл оров. Хичээлийн явцад шинжлэх ухааны туршилтуудыг газар дээр нь үзүүлээд зогсохгүй сурагчдын тавьсан асуултад цахимаар хариулжээ. Хятадын улсын радио телевиз болон хэд хэдэн шинэ мэдээллийн платформоор дамжуулан "Тяньгун хичээл"-ийг дэлхий даяар нэгэн зэрэг шууд дамжуулсан юм.

2013 оны 06-р сарын 20-нд “Тяньгун хичээл” эхэлсэн. Тухайн үед “Шэньжөү 10 “багийн гишүүн, сансрын нисэгч Ван Япин сансрын нисэгч Не Хайшэн, Жан Шяогуан нартай хамтран "Тяньгун-1" сансрын лабораторид Хятадын анхны сансрын уудам дахь хичээлийг зааж, дунд, бага сургуулийн 60 сая гаруй сурагчдад дэлхийн таталцлын хүч байхгүй орчин нөхцөлд өвөрмөц Физик үзэгдлийг харуулан, сансар огторгуй, газар хоорондын харилцан үйлчлэлийг таниулсан билээ. Тэр цагаас хойш “Тяньгун хичээл” нь Хятадын шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор алдартай улсын брэнд болсон. Тяньхэгийн гол модулийг амжилттай хөөргөснөөр Хятадын Тяньгун сансрын станц тойрог замд бүтээн байгуулалтын шатандаа орж, "Тяньгун хичээл" идэвхжлээ. Хичээл 2021 оны 12-р сард болон ойрын өдрүүдэд хоёр удаа явагдаж, сансрын "Шэньжөү 13" багийн гурван нисэгч гайхамшигтай шинжлэх ухааны багш болон хувирч, есөн өдрийн турш дэлхийн үзэгчдэд маш сайн боловсруулсан шинжлэх ухааны туршилтуудыг үзүүлж, түүний цаад шинжлэх ухааны зарчмуудыг илчилж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст, ялангуяа залуучуудад судалгаа хийх, шинжлэх ухааны хуулиуд болон орчлон ертөнцийн нууцыг судлах урам зориг өгсөн байна. Энэ үйл явдлаар Хятадын шинжлэх ухааныг сурталчлах ажил мөн шинэ өндөрлөгт хүрсэн юм.

    Туршилтууд маш гайхалтай

Бээжингийн Өвлийн олимпын бэлгэдэл "Бин Дуньдунь"-ийг шидэхэд хүүхэлдэй параболын чиглэлд унасангүй, харин хүмүүст шулуун шугамын дагуу нэгэн жигд хурдтай хөдөлж байх мэдрэмжийг төрүүлжээ. Хэт ханасан уусмалыг богино хоолойн дагуу уутнаас шахаж, богино хоолойн төгсгөлд шингэн бөмбөлөг үүсгэж, дараа нь агаарт дүүжлэн, богино саваагаар хүрэхэд шингэн бөмбөг ид шидтэй мэт болж, удалгүй бүхэлдээ мөсөн бөмбөлөг болсон байна. Хоёр жижиг хуванцар хавтан дээр бага зэрэг ус шахаж, хоёр жижиг усны бөмбөлөг үүсгэх ба тэдгээр нь аажмаар ойртож, хоёр жижиг усны бөмбөлөг нэг болон нэгдэж, хуванцар хавтангийн хооронд хэдэн сантиметр урт шингэн жижиг "Гүүр" үүсгэнэ. Ургамлын тос, усаа хольж шилэн саванд хийж хольсны дараа нэг үзүүрийг нь олсоор боож, гараараа хэсэг сэгсэрч, ус, тосыг амжилттай салгасан.

Гурав дахь “Тяньгун хичээл”-ийн сэтгэл хөдөлгөм мөчүүд олон сурагчдыг эргэцүүлэн бодож, эргэн дурсахад хүргэв. Үнэн хэрэгтээ эдгээр сансрын станцуудын бичил таталцлын орчинд үзүүлсэн үзэгдлүүд нь өдөр тутмын туршлага, ойлголтоос бүрэн давж, газар дээр харагдаж буй үзэгдлүүдээс эрс ялгаатай юм. Олон сурагчид үүний цаана шинжлэх ухааны нууц юу байгааг үргэлжлүүлэн бодож, эрэлхийлэх сонирхолтой хэвээр байна.

“Манай хүүхэд лекц үзсэнийхээ дараа өдрийн тэмдэглэл бичиж, сансар огторгуйн тухай хэд хэдэн асуулт асуусан. Энэ бол түүний бичсэн хамгийн сайн өдрийн тэмдэглэл гэж бодож байна. Энэ өдрүүдэд тэрээр мэдээлэл хайж, хариулт хайж байна. Сансрын уудам дахь хичээл үнэхээр нүдийг нь нээжээ. Хятадын сансрын станцын сансрын нисгэгч багш нарт баярлалаа!” гэж эцэг эхийн нэгэн төлөөлөл олон нийтийн сүлжээнд бичжээ.

“Тяньгун хичээл” нь багш нарын талаас туршилтыг тайлбарлаж, үзүүлэх нэг талын үйл явц биш харин асуулт хариултын хоёр талын харилцан үйлчлэл юм. Ван Япин багш сурагчдад дараах асуултыг үлдээв. Сансрын станц дээр тогтмол хурдтай шулуун шугамаар ойролцоогоор хөдөлж буй "Бин дуньдунь"-ний хөдөлгөөний төлөв газраас ямар байх ёстой вэ? Шингэн металл бөмбөг яагаад хөргөх явцад дахин гэрэлтдэг вэ? Цахим хэрэглэгчид болон сурагчид, сансрын нисэгч багшаас хэд хэдэн асуулт асуув. Жишээлбэл, сансрын станц дээр уйлахад ямар санагддаг вэ? Сансрын станцын контейнергүй туршилтын кабинет ямар ямар судалгаанд ашиглаж болох вэ? Эдгээр асуултад сансрын нисэгч багш нар дэлгэрэнгүй хариулт, тайлбар өглөө.

 “Тяньгун хичээл”-ийн содон загвар төлөвлөгөө

Хийсэн гурван сургалтын үйл ажиллагааг харахад "Тяньгун хичээл"-ийг нямбай тохижуулсан, тод, үзэмжтэй байгаа нь зохион байгуулагч, хэрэгжүүлэгчдийн хүсэл эрмэлзэл, мэргэжлийн ур чадварын түвшинг харуулж байна.

“Тяньгун хичээл”-ийн танхимын сургалтын агуулгыг сонгох, дизайн хийх, ялангуяа үзүүлэх туршилтын сонголтыг сайн хийж чадахгүй бол сургалтын үр нөлөө ихээхэн буурч магадгүй юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс “Тяньгун хичээл”-ийн сургалтын агуулгыг сансрын нисгэгчид ашиглахад хялбар, туршилтын үр нөлөөг ажиглахад хялбар, газрын нөлөөнөөс ихээхэн ялгаатай байхаар нарийн сонгосон аж. Үүний үр дүнд “Тяньгун хичээл” нь биетийн хөдөлгөөн, шингэний хөвөх чадвар, шингэний гадаргуугийн хурцадмал байдал зэрэгтэй холбоотой туршилтуудыг хүмүүст хүргэв.

"Усан бөмбөлөг дээр нэмсэн оргилуун шахмал" туршилт нь заах агуулгыг сайтар сонгосон сайн жишээ юм. Туршилтын анхны санаа нь хүүхдийн тавьсан асуултаас үүдэлтэй. Туршилтын үеэр холбогдох талууд усан бөмбөгнөөс гарч буй хий нь бүхээгт байгаа төхөөрөмж дээр шингэн цацаж болзошгүй гэж санаа зовж байсан болохоор ийм зүйлийг оруулаагүй. Гэсэн хэдий ч Ван Япин энэхүү туршилтыг маш бүтээлч, сонирхолтой гэж үзээд хичээл дээр үзүүлсэн нь сэтгэл сэргээсэн юм.

Сургалтын хэрэглэгдэхүүнийг анхааралтай сонгох нь “Тяньгун хичээл”-ийн гол онцлог юм. 23-ны өдөр болсон хичээлийн үеэр Бээжингийн Өвлийн олимпын "од" Бин Дуньдунь “тайзан” дээр гарч, Ван Япин, Е Гуанфү нар Бин Дуньдунь хүүхэлдэйг бие бие рүүгээ шидэж, сансрын параболик туршилт хийжээ. Бин Дуньдунь хүүхэлдэй бол сансрын багийнхныг хөөрөхөд нь өгсөн бэлэг. Өнгөрсөн жил “Тяньгун хичээл”-д болсон цаасан цэцгийг усан бөмбөлөгт цэцэглүүлсэн туршилт олон хүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Үүнийг Ван Япин болон түүний охин өмнө нь туршилтад зориулан тусгайлан хийж байжээ. Энэ бол гайхалтай өнгө бүхий мөн хайраар дүүрэн "технологийн" цэцэг юм.

 23-ны өдөр “Тяньгун хичээл”-д сансрын нисэгч багш өндөр бичил таталцлын туршилтын шүүгээ танилцуулахдаа өмнөх туршилтуудын видео материалыг үзүүлсэн нь танхимын сургалтын агуулгыг улам өргөжүүлэн баяжуулж байгааг хүмүүс мөн анзаарав. Туршилтын видео бичлэгээр дамжуулан заах үйл ажиллагаа явуулах нь “Тяньгун хичээл”- ийн хөгжлийн нэг чиглэл болно гэж ойлгож байна.

Олон тал хамтран гар бие оролцон хөгжил, хувьслыг дэмжинэ

“Тяньгун хичээл” нь Хятадын хүн ачсан сансар судлалын төслийн албанаас Хятадын Боловсролын яам, Шинжлэх ухаан, технологийн яам, Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэг, Хятадын төв радио, телевизтэй хамтран санаачилж, Хятадын Шинжлэх ухаан технологийн ордон болон хүн ачсан сансар судлалын төслийн холбогдох судалгаа туршилтын нэгжүүд дэмжлэг үзүүлж бүтээсэн улсын алдартай шинжлэх ухааны боловсролын брэнд болно. Мөн хамтын хүчин чармайлтаар амжилтад хүрч байна.

"Тяньгун-1" сансрын лаборатори, Тяньгун сансрын станц нь сансар судлалын сургалт, түгээмэл шинжлэх ухааныг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл юм. "Гурван шат" хөгжлийн стратегийн дагуу манай улсын хүн ачсан сансрын төсөл түүхэн амжилтад хүрч, сансрын нисэгч, сансрын хэрэглээ, хүн ачсан сансрын хөлөг, хөөргөх төхөөрөмж, хөөргөх талбай, хэмжилт, хяналтын холбоо, буух талбай, сансар огторгуйн лаборатори зэрэг найман том системийг бий болгож бүгд амжилтад хүрчээ. 2011 оны сүүлчээр Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгээс Хятадын хүн ачсан сансар судлалын төслийн албанд сансрын нисэгчид сансрын уудмаас өсвөр насны хүүхдүүдэд шинжлэх ухааны хичээл заах санал тавьж, "Шэньжөү 10"-ыг хөөргөн, "Тяньгун-1"-д залгах ажлыг боломж болгон авчээ. Энэхүү саналд Хятадын хүн ачсан сансар судлалын төслийн албанаас нааштай хариу өгсөн байна. ”Шэньжөү 10” сансрын хөлөг болон "Тяньгун-1" хоёрын уулзан залгах ажиллагаа амжилттай дууссаны дараа “Тяньгун хичээл” анх удаа ажиллаж эхэллээ.

“Тяньгун хичээл” нь хүн ачсан сансар судлалын технологийн дэвшлийг дагаад хөгжиж, боловсронгуй болсон. Нэгдүгээр хичээлтэй харьцуулахад саяхны хоёр “Тяньгун хичээл” шууд дамжуулалт илүү тод, дууны саатал мэдэгдэхүйц багассан нь тогтоогджээ. Энэ нь сансар огторгуй, дэлхийн хооронд мэдээлэл дамжуулах реле холбооны хиймэл дагуул буюу Тяньлянь хиймэл дагуулыг хөгжүүлсэнтэй холбоотой. Тяньлянь хиймэл дагуул нь хэдэн жилийн өмнөх эхний үеийн 3 хиймэл дагуулаас одоогийн 5 хиймэл дагуул хүртэл хөгжиж, хоёр дахь үеийн 01 хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн юм. "Тяньлянь"-ийн өгөгдөл дамжуулах чадвар, тогтвортой байдал ихээхэн сайжирч, “Тяньгун хичээл”-ийн танилцуулах нөлөө мэдэгдэхүйц сайжирсан.

 “Тяньгун хичээл” нь шинжлэх ухаан, түгээмэл шинжлэх ухааныг хүүхдүүдэд хүргэхэд түлхэц болсныг дурдах нь зүйтэй. Зарим шинжлэх ухаан, технологийн мэргэжилтнүүд “Тяньгун хичээл”-ийн сургалтын агуулгын тухай аяндаа шинжлэх ухааны алдартай видео нэвтрүүлгүүдийг бэлтгэж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх болсон юм.

 Хичээлийн танхимыг өргөтгөн, цахим орон зайд анхаарлаа хандуулав

Гурван удаагийн хичээлийн дараа хүмүүс “Тяньгун хичээл” нь "Тяньгун+  хичээлийн танхим" гэсэн интерактив горимыг бүрдүүлж, хичээлийн танхимын тохиргоо цаг бүр өөрчлөгдөж байгааг анзаарчээ.

Эхний хичээлийг Бээжин дэх Хятадын Рэньмин их сургуулийн харьяа дунд сургуульд зохион байгуулав. Хоёрдугаар хичээлийн танхим үндсэн анги, дэд анги гэж хуваагдсан. Эхнийх нь Бээжин дэх Хятадын шинжлэх ухаан, технологийн ордонд, сүүлийнх нь 4 ангитай байсан. Тус бүр Гуансигийн Наньнин, Сычуаны Вэньчуань, Хонконг, Макао зэрэг газарт тохируулсан байна. Гурав дахь хичээлийг үндсэн анги болон дэд ангиудыг үргэлжлүүлэн ашигласан бөгөөд үндсэн ангийн байршил өөрчлөгдөөгүй. Хятадын шинжлэх ухаан технологийн ордонд явагдав. Дэд ангийг Төвдийн Лхас, Шиньжяны Өрөмч хотод зохион байгуулсан байна.

Хичээлийн зохион байгуулалт, тохируулгад гарсан өөрчлөлт нь “Тяньгун хичээл”-ийн хамрах хүрээг өргөжүүлж, тусгай засаг захиргааны бүс зэрэг олон газарт суралцагчдад сансрын нисгэгч багш нартай шууд харилцах боломжийг олгосон нь дамжиггүй. Ялангуяа, тэдний сонирхсон шинжлэх ухааны асуултуудаа шууд асуух боломжийг хүмүүст өгсөн байна.

“Тяньгун хичээл” нь хичээлийн танхимын хамрах хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ хязгааргүй өргөн цар хүрээтэй онлайн ертөнцөд анхаарлаа хандуулж, цахим хэрэглэгчдийн тавьсан асуултад хариулж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Жишээлбэл, гурав дахь хичээлд сансрын нисэгчид сурагчдын асуултад хариулахаас өмнө цахим хэрэглэгчдийн тавьсан хоёр асуултад хариулсан нь цахим хэрэглэгчдийн шинжлэх ухааны мэдлэгийг судлах урам зоригийг улам хөгжөөсөн байна.

“Тяньгун хичээл” дахин эхэллээ. Хичээлийн танхимд

Зургийг: CCTV видео дэлгэцийн агшин /03-р сарын 23-нд/

Сансрын нисэгч Ван Япин (эмэгтэй) сансрын станцын гол модульд сансрын шингэн гүүрний туршилтыг харуулав /03-р сарын 23-нд/

  Зургийг: CCTV видео дэлгэцийн агшин

Сансрын нисэгч Ван Япин (эмэгтэй) сансрын нисэгч Е Гуанфү нар сансрын параболик туршилтыг харуулав /03-р сарын 23-нд/

Зургийг: CCTV видео дэлгэцийн агшин

Сансрын нисэгч Ван Япин (эмэгтэй), Е Гуанфү нар сансрын уудамд ус, тос ялгах туршилтыг харуулав /03-р сарын 23-нд/

Зургийг: CCTV видео дэлгэцийн агшнаас

Төвөдийн Лхас хотын “Тяньгун хичээл”-ийн танхимд сурагчид сансрын нисгэгч багшаас асуулт асуув /03-р сарын 23-нд/

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖИНЬМЭЙ ДӨЖИ

Зохиогч: ЖАН БАОШҮ
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл