solongonews
Гадаад худалдаа тогтвортой хөгжиж байна
2018-10-12 21:21
Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний гурван улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт, экспортын ерөнхий өртөг нь 22.28 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар өссөн бөгөөд импорт, экспортын хэмжээ улирал бүр өсч, гуравдугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс илүү хурдтай өссөн байна.

"Энэ жилээс эхлэн Хятадын гадаад худалдаа тогтвортой байна" гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын Ли Күйвэнь хэлэв. Гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ хурдтай өсч байгаа бөгөөд хөгжлийн чанар, үр нөлөө ч улам нэмэгдэж, олон шинэ өөрчлөлтүүд, шинэ боломжууд анхаарал татаж байна.

Тухайлбал, эхний 3 улирлын байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын өсөлтийн хурд 12.9%, бүс нутгийн хөгжил илүү зохицуулалттай, төв баруун хэсгийн, зүүн хойд гурван мужийн импорт, экспорт нэмэгдсэн байна. Импорт, экспортын бүтээгдэхүүний бүтцийг оновчтой болгож, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 7.8% өсч, нийт экспортын үнийн 58.3%-г эзэлж, өнгөрсөн жилийн өсөлт 0.6 нэгжээр өссөн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл