solongonews
Хятад бизнесмен ”Дорно дахины амтат хоолны шагнал” хүртэв
2018-04-18 10:38
Хятад бизнесмен ”Дорно дахины амтат хоолны шагнал” хүртэв.

  Лондон хотноо энэ сарын 16-нд  Их Британий Дорно дахины амтат хоолны "Алтан савх" шагнал гардуулах ёслол болж,  Хятад удамтай Шей Гүйчуаньд "Насан туршийн гавьяат" номинацын шагнал олгон,  Хятад хоолны соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан олон жилийн хичээл  зүтгэлийг нь үнэлж, алдаршуулав.



Тэрээр 1961 онд төрөлх нутаг  Хятадын Хонгконгоос Лондонд ирж, хятад хоолны олон ресторан, супер маркет  ажиллуулсан юм. Шей Гүйчуань шагнал авсныхаа дараа:

- Ирээдүйд Хятадын  уламжлалт амтат хоолыг Их Британид өргөнөөр дэлгэрүүлж, Их Британичуудыг Хятад  хоолонд улам дуртай болгоно гэж хэллээ.

Их Британид алдартай хятад тогооч  Тань Рүнхуй "Гарамгай хувь нэмэр" номинацын шагнал хүртсэн юм. Тэрээр  сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа:

- Энэ шалгаруулалтаар дамжуулж Их Британичуудад  Хятад хоолыг өргөнөөр сурталчиллаа гэж хэлсэн байна. Улмаар улам олон хятад  ресторан шалгаруулалтад оролцож, Их Британий нийгэм, олон нийтийн дунд хятад  хоолны нөлөөг нэмэгдүүлэхийг санал болголоо.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын Хэвлэл мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл