solongonews
Хятадын хөдөлмөрийн насны хүн амын боловсрол хүртсэн дундаж жил 10,8 жилд хүрэв
2021-04-01 11:21
Хятадын хөдөлмөрийн насны хүн амын боловсрол хүртсэн дундаж жил 10,8 жилд хүрэв.

  Төрийн зөвлөлийн 03-р сарын 31-ний өдрийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаанд Хятадын хөдөлмөрийн насны хүн амын боловсролын хүртээмжийн дундаж үзүүлэлтийг 11,3 жил болгоно гэж Хятадын Боловсролын яамны Хөгжлийн төлөвлөлтийн газрын дарга Люй Чаня танилцуулсан байна. Хөдөлмөрийн насны хүн амын боловсролын хүртээмжийн дундаж үзүүлэлт гэдэг нь 16-59 насны хөдөлмөрийн насны хүн амын боловсрол хүртсэн байдлын тоон үзүүлэлт юм. Өнөөдрийг болоход Хятадын шинээр нэмэгдэж буй хөдөлмөрийн насны боловсролын хүртээмжийн дундаж үзүүлэлт 13,8 жилд хүрсэн. Энэ нь дээд боловсролын үе шатанд хүрсэнтэй тэнцэнэ. Гэсэн хэдий ч Хятадын хэмжээний хөдөлмөрийн насны нийт хүн амын боловсролын хүртээмжийн дундаж үзүүлэлт 10,8 жил хэвээр байна гэж Люй Чаня танилцуулжээ. 2025 он гэхэд Хятадын хөдөлмөрийн насны хүн амын боловсролын хүртээмжийн дундаж үзүүлэлтийг 11,3 жил болгоход голдуу гурван талын ажил шаардагдана. Үүнд бүх нийтийн боловсролын хүртээмжийн түвшинг үргэлжлүүлэн сайжруулна. Үүний суурь дээр боловсролын хир түвшийг дээшлүүлэн сайжруулах ажлыг урагшлуулна. Шинээр нэмэгдсэн ажиллах хүчний боловсролын түвшинг дээшлүүлэхийн зэрэгцээ одоо ажиллаж байгаа хөдөлмөр хүний ​​нөөцийн хөгжлийн түвшинг дээшлүүлж, бүх иргэдийн насан туршдаа сурч боловсрох боловсролын тогтолцоог бий болгохыг хичээнэ гэсэн байна.


 

Зохиогч: ЮЙ ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл