solongonews
Ажил хэрэгч хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байна
2020-12-01 17:29
Ажил хэрэгч хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч байна

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн арван есдүгээр хурлыг 11-р сарын 30-ны өдөр видео хэлбэрээр хийжээ. Оролцогч гишүүн орнуудын удирдагчдын баталсан эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны олон баримт бичиг, тогтоолууд нь дэлхий дахинаараа Ковид-19 цар тахал, эдийн засгийн уналтын нөлөөнд автсан ч ШХАБ-ын ажилч хэрэгч хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжиж байгааг харуулж байна.

Талууд олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийг судалж, ШХАБ-ын гишүүн орнуудын ард иргэдийн ашиг сонирхлыг харгалзаж, эдийн засаг, худалдаа, соёлын хамтын ажиллагааг дэмжих талаар хэлэлцэв. Олон улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан хурлаас гаргасан албан мэдээнд “Хүн төрөлхтөн урьд өмнө нь тохиолдож байгаагүй бэрхшээлд тулгарч байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын тархалт үргэлжилсээр байгаа нь энэ байдлыг улам даамжруулж байна. Олон улсын улс төр, эдийн засгийн байдал ээдрээ будлиан, донсолгоо ихтэй хэвээр байгаа бөгөөд ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл нь эдийн засгийн даяарчлалд ноцтой саад болж, даяашчлал, санхүүгийн зах зээлийн тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, олон улсын худалдаа олон бэрхшээлд тулгарч байна" гэжээ.

Хурлын албан мэдээнд, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, “ил тод, нээлттэй байдал, шударга ёсыг хамгаалж, ялгаварлан гадуурхахгүй байх” зарчмыг дэмжиж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд суурилсан олон талт худалдааны системийг хөгжүүлж, дэлхийн нээлттэй эдийн засгийн хөгжлийг ахиулах хэрэгтэйг онцолжээ.

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааны гол салбар байсаар ирсэн бөгөөд тус байгууллага байгуулагдсан цагаас тогтвортой хөгжлийнх нь чухал хөдөлгүүр болсоор ирсэн юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл