solongonews
2023 онд болсон миний аз жаргалтай зүйлүүд
2024-06-25 10:40
2023 онд болсон миний аз жаргалтай зүйлүүд.

        Цаг хугацаа нисэх мэт өнгөрөн оддог боловч хүмүүсийн зүрх сэтгэлд мартагдашгүй ул мөр үлдээдэг билээ. Хүсэл мөрөөдөл хязгааргүй байдгаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг гэрэлтүүлдэг. "Маргааш илүү сайн сайхан болно" гэдэг нь бидний нийтлэг итгэл үнэмшил. Энд бид өөрийн 2023 оны аз жаргалтай буюу маш утга  учиртай зүйлүүдээ хуваалцаж, итгэл найдвар дүүрэн 2024 оноо угтаж байна!

        Тосгоныхонтойгоо хамт амьдралаа сайхан болгоно

        ■ Шаньдүн мужийн Шөүгуан хотын тариачин Шюй Дүө

     -Миний төрөлх нутаг бол "Хятадын хүнсний ногооны өлгий нутаг" гэгдсэн Шаньдүн мужийн Шөүгуан шянь /хошуу/. Би хэдийгээр 25 нас хүрээгүй байгаа "шинэ тариачин" ч гэсэн дөрвөн жил чинжүү тариалж буй "хуучин" хүн юм. Энэ жил миний ажиллуулж буй хүлэмж арвин ургац авч, миний амьдралынхаа тухай танилцуулсан видеонуудыг ч олон хүн үзэж сонирхдог болсон байна.

        Шөүгуан шяний Лүөчэн гудамжны Дүнжэньгуань тосгон нь амтат чинжүү тариалах онцлогтой тосгон бөгөөд 200 гаруй метр урттай 200 орчим дан хүлэмжтэй. 2020 онд би хоёр хүлэмж түрээслэн, амтат чинжүү тариалсан. Тариалах техникээ сайжруулсны дараа хүлэмжинд ус, бордооны нэгдсэн машин, автомат үлээгч, ургамлын ургах гэрэл болон бусад төхөөрөмжийг суурилуулж, менежментийг илүү ухаалаг, үр ашигтай болгосон.

       -Энэ өвөл би гэртээ гар утсаараа ургамлын ургах гэрлийг асааж болох болсноор технологийн хүчийг ашиглан ургацаа нэмэгдүүлсэн юм. Ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар тариалангийн байгалийн гамшгийг тэсвэрлэх чадвар эрс сайжирч, хүнсний ногооны тариаланчид "цаг агаарын байдлаас шалтгаална" гэдэг бэрхшээлээс ангижирсан. Энэ жил хоёр хүлэмжээс экспортод голчлон нийт 200 мянган кг амтат чинжүү хурааж, тооцоолж үзвэл бараг 700 мянган юанийн орлоготой болжээ гэж Шюй Дүө танилцууллаа.

        -Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэхийн тулд би энэ оны эхээр өөрийн тариачин амьдралаа сошиал хэрэглэгчидтэй хуваалцахаар видео хийж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө намайг дагасан хүний тоо нэг саяд хүрснээр олон хоршоо, цахим платформууд надтай хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Хотын оршин суугчид онлайнаар захиалгаа өгч болдог бөгөөд тухайн өдөрт тэдний захиалсан шинэхэн жимс, ногоо нь хүнсэнд ашиглах боломжтой болсон байна. Дөрөвхөн сарын хугацаанд манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн борлуулалт 200,000 жингээс давсан. Ирэх жил хүнсний ногооны тариаланчдыг өндөр чанартай, хямд үнээр суулгац худалдаж авах боломж бүрдүүлэх зорилгоор суулгац худалдаалах платформ байгуулахаар төлөвлөж байна. Бид шаргуу хөдөлмөрлөж л байвал ирээдүйд бидний борлуулалт улам сайн болно гэдэгт би итгэж байна.

        Жирийн хүмүүсийн сайхан сэтгэл хүний сэтгэлийг дулаацуулдаг

        ■ ӨМӨЗО-ны Бугат хотын таксины жолооч Ма Вэньган

        Гурван жил жолоочоор ажилласны эцэст 2007 онд би найз нөхөдтэйгөө хамт хүмүүст бага ч гэсэн тус болох гэж сайн дурын багаа бүрдүүлсэн. Зөвхөн ийм л нэгэн энгийн санаа нь харин Хятадын анхны "Лэй Фэн"-ийн нэрэмжит таксины жолооч нарын сайн дурын үйлчилгээний баг болсон байв. Энэ оны 03-р сард ӨМӨЗО-оос бидэнд "Умард хилийн үлгэр жишээч" хэмээх яруу алдрыг хүртээв. Энэ жилийг эргээд харахад нөр их хөдөлмөрлөсний үр дүнд “элбэг ургац” авсан байна.

        Энэ жил бид “гэрээ” янзалсан. Бугат хотын Чиншань дүүргийн хорооны зохион байгуулалтын хэлтэс оны эхээр Лэй Фэн сайн дурын багийн нам, олон нийтийн үйлчилгээний төвийг шинэчлэн сайжруулж өгсөн. Эрчим хүчний станц ажиллуулан, яруу алдрын ханыг шинэчилж, AED автомат гадаад дефибриллятор зэрэг анхны тусламжийн хэрэгслийг нэмэв. Жолооч ах эгч нар бүгд л гэр бүлээ тэжээж яваа эгэл жирийн иргэд, буяны ажил хийх нь орлогод нь нөлөөлөх нь дамжиггүй байсан ч хэн ч гомдлоо тоочдоггүй.

    Намайг хамгийн их баярлуулж байгаа зүйл бол бидний сайн дурын үйл ажиллагааны явцад олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн явдал юм. Энэ оны 06-р сард би галт тэрэгний өртөөн дээр ажил хүлээгээд зогсож байтал нэг охин миний урд байсан машиныг тойрч ирээд шууд миний машинд суусан. Би өөрөө ч гайхаш алдаад асуусан чинь тэр:

        -Бугат хотод анх ирэхэд энэ машин урд талд нь Лэй Фэн логотой байсан нь миний сэтгэлийг тайвшруулсан гэж хэллээ.

        Түүнээс хойш тэрээр Бугат хотод ажлаар ирэх болгондоо манай багийн машиныг урьдчилан захиалах болсон юм байж.

        Би өдөржингөө машинаа бариад гадуур байдгийн дээр буяны ажил хийж байгаа болохоор гэртээ нэг их тусалж чаддаггүй. Ахмад настнуудыг асрах, хүүхдүүдээ сургах, гэрийн ажил гээд бараг л бүгд эхнэрийн минь хариуцлага болсон. "Умард хилийн үлгэр жишээч" цол хүртсэний дараа манай багийнхан улам их урам зоригтой болж, хоол идэх цагаа ч багасгаж ажиллах болсон. Салхи бороотой ч хамаагүй манай хамт олон буяны ажил хийж гадуур явдаг ч олон нийтийн үйлчилгээний төвдөө харихад гэр бүлийнхэн минь биднийг дулаан инээмсэглэл, халуун хоолоор угтдаг.

        Манай эхнэрийн хонины махан хуйцай, хүйтэн чинжүүний зууш үнэхээр тасархай амттай гэдгийг хэлмээр байна. Би ч гэсэн эхнэрээ өрөвдөж, ядрах вий гэж эмээж байгаа ч тэрээр:

        -Лэй Фэнгийн жолооч нарын баг ард түмэндээ үйлчлэх зорилготой ажиллаж байна. Та нар өдөржин ажиллаад улам ч илүү ядардаг даа, танд үйлчилж, сэтгэл санааг чинь тайвшруулж, дулаахан байлгах нь бидний үүрэг хариуцлага гэж хэлдэг билээ.

        Тэдэнд амьдралын мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадсандаа баярлаж байна

        ■ Ли Нуаньжя, Гуанши мужийн Хэчы хотын хөтлөгч

       Би Гуанши мужийн Хэчи хотод төрсөн, энэ жил 33 настай, миний зүүн хөл төрөлхийн муу. Энэ оны зургаадугаар сард болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын улсын VII уралдаанд би шууд нэвтрүүлгийн борлуулалтын төслөөр гуравдугаар байранд шалгарч, бүх улсын хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй найзуудтайгаа харилцаж, суралцана гэж санаанд ч орж байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй илүү олон хүнд илүү сайн амьдрахад нь туслах боломжтой болсондоо миний сэтгэл маш их догдолсон.

     Үндэсний тэмцээнд оролцохын өмнө Гуаншигийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ба Люйжөү хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нүүр будалт, мандарин хэл, бичгийн найруулга зэрэг тусгай сургалтууд явуулж, өөрсдийгөө тасралтгүй сайжруулахад тусалжээ. Би нутгийн аялгатай ярьдаг, мандарин хэлээр сайн ярих нь миний хувьд том сорилт юм. Эхэндээ урд, хойд хамрын аялгууг сайн ялгаж ч чаддаггүй, хэвлийн амьсгалыг ч сайн мэддэггүй. Сургалтын үеэр өглөөнөөс орой хүртэл дасгал хийсний дараа зөв дуудлага, амьсгалах аргыг аажмаар эзэмшиж, илүү сайн гүйцэтгэлтэй болсон. Тэгээд тэмцээнд илүү сайн үр дүнд хүрсэн.

        Сайн үр дүнгээс гадна энэхүү тэмцээн надад их урам зориг өгсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй олон сайн найзууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах зорилгоор студи, компани байгуулж байсныг ч энэ удаа олж мэдсэн. Эдгээр зүйл маш их ач холбогдолтой гэж бодож байгаа бөгөөд би дараагийн алхмынхаа чиглэлийг олсон гэж хэлж болно.

        Тэмцээний дараа Наннин, Чунзүө, Люйжөү хот болон бусад газруудад уригдан орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан шууд нэвтрүүлэг, богино хэмжээний видео сургалт явуулж, тэмцээнд оролцсон туршлагаасаа тэдэнтэй хуваалцсан. Сургалтын ангид анх 10 гаруйхан хүн байсан бөгөөд сургалтад хамрагдсан хүмүүсийн санал тийм ч сайн байгаагүй. Тиймээс шууд нэвтрүүлгийн гарчгийг хэрхэн үүсгэх, шууд нэвтрүүлгийн сэдэв, үргэлжлэх хугацааг хэрхэн тодорхойлох, хэрэглэгчийн таатай байдлыг хэрхэн сайжруулах зэрэг маш практик мэдээллийг нэмж сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчилсэн. Аажмаар хичээлд хамрагдах хүмүүсийн тоо 70 гаруй болж, сурагчдын сурах сонирхол нэмэгдэн, зарим сурагчид шууд дамжуулалтын дасгалаа надад илгээх болсон юм.

        Нэн олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ур чадвар эзэмшиж, нийгэмд илүү сайн нэвтэрч байгааг хараад би чин сэтгэлээсээ баярлаж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй найз нөхдөө ур чадвараа дээшлүүлж, илүү тохиромжтой ажлын байраар хангахын тулд өөрийн компани, брэндийг бий болгож, тэднийг өөрийн амьдралын мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах болно гэж найдаж байна.

        Өөрийгөө улам сайн болгож хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна

        ■ Пан Шяочянь,Тяньжинь, оюутан

        Би Хятадын Иргэний Нисэхийн Их Сургуулийн Хэрэглээний сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг оюутан, энэ жил 20 настай. 2023 онд намайг хамгийн их баярлуулж байгаа зүйл бол би сургуулиасаа гадуурх практик үйл ажиллагаанд оролцож, илүү олон ур чадвар эзэмшиж, чадвараа дээшлүүлсэн.

        Би багаасаа гэрэл зураг авах, видео хийхийг сонирхдог байсан. Сургуульдаа байхдаа би оюутны сэтгүүлчийн ангид элсэж, сургуулийн радиод хөтлөгчөөр ажиллаж байсан. Энэ зун багшийнхаа зөвлөснөөр Тяньжинь хотын нэгэн хэвлэл мэдээллийн компанид дадлагажигчаар очиж, хэвлэл мэдээллийн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн хийх ажилд оролцлоо. 07-р сард Тяньжиний шөнийн цэнгээний наадам эхэлж, олон дүүрэг шөнийн захын төрөл бүрийн үйл ажиллагаа явуулжээ. Тэдгээрийн дотроос Тяньжиний боомтын соёл, хоолны соёлыг ухаалаг хослуулж, хог хаягдлыг дахин боловсруулахыг ухамсарласан чингэлэгт зохион байгуулсан шөнийн зах нь бидний анхаарлыг татлаа. Дөрвөн цаг гаруйн зураг авалт, видео засварласны дараа холбогдох шинэ медиа бүтээгдэхүүн эцэстээ цахимаар цацагдаж, 400 мянга гаруй хүн үзэж, 1,000 гаруй сэтгэгдэл, лайк цуглуулсан байна.

        Өөрийн оролцсон бүтээгдэхүүнүүд маань олны анхаарлыг татаж, хүмүүст зөвшөөрөгдөж байгааг хараад миний ажлын урам зориг улам нэмэгдсэн. Ойрын хэдэн сард би сурсан мэргэжлээ дадлагатай хослуулан харилцааны ур чадвараа тасралтгүй сайжруулах болно. Мэргэжлийн багш нарын удирдлага дор би бичих, гэрэл зураг авах, бичлэг хийх талаар олон шинэ ур чадвар эзэмшсэн.

        Дадлага хийхээс гадна, би мөн сургуулиас зохион байгуулсан хууль сурталчлах сайн дурын үйлчилгээний багт оролцсон. Хороололд бид иргэдийн сонирхсон асуултад газар дээр нь хариулж хууль эрх зүйн мэдлэг, харилцаа холбооны луйврын эсрэг мэдлэгийг сурталчилсан. Бидний хийсэн лекцийг сонсоод өвөө эмээ нар их зүйл олж сурсан гэж хэлж байсан. Зарим нь одоо ч гэсэн бидэнтэй байнга холбоотой байдаг. Бага ангийн хүүхдүүдэд бид өөрийгөө яаж хамгаалах тухай хуулийг сурталчлан таниулахдаа тэдэнд зориулсан хүүхэд хамгааллын тухай хууль зүйн мэдлэгийн зураг зурж сурталчилсан нь багш, эцэг эхчүүдийн дэмжлэгийг хүртсэн юм.

       -Миний 2023 он үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ жил би анх удаа оюутны хотхоноос гарч, нийгэмтэй холбогдож, нийгмийн талаар илүү ихийг олж мэдсэн. Энэ хугацаанд уналт, алдагдалтай байсан ч нэн илүү баяр баясгалантай байгаа санагдсан. Ирэх жил би нийгмийн практикт үргэлжлүүлэн оролцож, өөрийгөө илүү сайн хөгжүүлнэ гэж бодож байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл