solongonews
Өвөр Монголын малын тоо толгой 11 жил дараалан 100 саяыг давав
2016-02-19 16:08
Өвөр Монголын малын тоо толгой 11 жил дараалан 100 саяыг давав.

ӨМӨЗО-ны тариалан мал аж ахуйн танхимаас мэдээлснээр, 2015 онд Өвөр Монголын малын тоо толгой 136 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7 сая буюу 5.4 хувиар нэмэгдсэн байна. 2010 оны мөн үетэй харьцуулахад 27.87 саяар нэмэгдэж, 25.8 хувиар нэмэгдсэн байна. “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацааны дундаж өсөлтийн хурд 4.7 хувьд хүрч, малын тоо толгой 11 жил дараалан 100 саяыг давсан байна.

“Арван хоёрдугаар таван жил”-ээс хойш Өвөр Монголын бүх шатны тариалан мал аж ахуйн салбарын малын тоог тогтвортой байлгахыг мал аж ахуйн ажлын гол үүрэг болгон, малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, төл хүлээн авч бойжуулах ажлын удирдлага болон үйлчилгээгээ сайжруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн алдагдлыг бууруулах талаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж, тэжээн үржүүлэх өрхийн хүлэмж болон олон төллүүлэх аргыг хэрэглэж, Өвөр Монголын малын тоо толгойг 100 саяас дээш байлгахаар ажилласан байна. “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Өвөр Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн эзлэх харьцаа 45 хувьд хүрч, ерөнхийлсөн үйлдвэрлэлийн чадвар Хятадын таван том мал аж ахуйн орны тэргүүн байранд орсон байна. Үнээний сүү, хонины мах, ноос ноолуурын гаралт Хятадын хэмжээнд нэгдүгээрт жагсаж, үхрийн махны гаралтаараа дөрөвдүгээрт жагсаж байна.

Малын тоо толгой жил дараалан нэмэгдсэнээр Өвөр Монголын малын ашиг шимийн бүтээгдэхүүний гаралт тогтвортой байдлаар нэмэгдэж, хангалт болон хүнсний аюулгүй байдлыг батлах болно. Өнгөрөгч жил Өвөр Монголын махны гаралт 2.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдэв. Үүнд, үхрийн махны гаралт 596  мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар нэмэгдэв. Хонины махны гаралт 963 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар нэмэгдэв. 2020 он гэхэд Өвөр Монголын малын тоо толгой 150 сая, махны гаралт 3 сая тонныг тус тус давж, мал аж ахуйн бүтээгдэхүүний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн эзлэх харьцаа 50 хувьд хүрч, Өвөр Монголын мал аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн чадвар нь дахин шинэ ажилтанд хүрэхэд сайнаар нөлөөлөх болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл