solongonews
Хиймэл нарыг 2020 онд ашиглалтад оруулах төлөвтэй байна
2019-11-28 22:11
БНХАУ-ын шинэ үеийн удирдлагатай цөмийн хайлуулах судалгааны төхөөрөмжийг ”China Circulator II M” одоо барьж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа тухай энэ сарын 26-нд Сычуань мужийн Лэшань хотод болсон Хятадын соронзон-хязгаарлалт хайлуулах эрчим хүчний анхдугаар бага хурлын үеэр яригдав.

        Хятадын ижил төстэй төхөөрөмжтэй харьцуулахад "China Circulator II M" төхөөрөмж нь илүү дэвшилтэт бүтэц, удирдлагын аргыг ашиглах гэнэ. “Уг төхөөрөмж ашиглалтад орсноор шинжлэх ухааны холбогдох туршилтуудыг 2020 оноос хийхээр төлөвлөж байна” гэж Хятадын Цөмийн группын Баруун өмнөд физикийн хүрээлэнгийн дарга Дуан Шюрү ярьж байна.

"China Circulator II M" нь Хятадын цөмийн хайлуулах цоо шинэ судалгааны байгууламж бөгөөд Сычуан мужийн Чэндөү хотод байрладаг. Хятадын Цөмийн группын Цөмийн аж үйлдвэрийн Физик хүрээлэнгийнхэн барьсан хайлуулагч реакторын үндсэн технологийн чиглэлээр судалгаа хийх гол платформ юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл