solongonews
Биет бус соёлын өв Дачаны филигран уран шигтгээ
2022-02-11 10:07
Биет бус соёлын өв Дачаны филигран уран шигтгээ

Ажлын ширээнээс хоёр мөнгөн утсыг сугалж аваад зөөлөн мушгиж, үрж, хавтан дээр тавиад нааш цааш тасралтгүй үрнэ...

Билгийн тооллын шинийн тавны билэгт сайн өдөр Хятадын Хэбэй Дачанд филигр шигтгээний техникийн өв залгамжлагч Ма Фулянгийн гар дахь хоёр мөнгөн утас үс шиг нарийн харагдана. 0.1 мм-ийн диаметртэй хоёр мөнгөн утас үрэлтийн хавтангийн үрэлтээр нягт бэхлэгдэнэ.

0.1 мм мөнгөн утас Ма Фулянгийн хийсэн хамгийн нимгэн материал бөгөөд энэ нь мөн филигран шигтгээний аргаар олж авсан хамгийн нимгэн диаметр юм. "Бид хоёр ба түүнээс дээш мушгиж, үрж нарийсгасан утаснуудыг филигран гэж нэрлэдэг".

Ма Фулян хэлэхдээ "Филигран шигтгээ хийх үйл явц нь маш их цаг хугацаа шаарддаг бөгөөд ажил нь ихэвчлэн сар бүр, жил бүр товлогддог".

Мэдээллийн дагуу "Шилмэл алтны урлал" гэгддэг филигран шигтгээ нь "филигран" болон "шигтгээ" аргуудын нэгдэл бөгөөд филигран, цүүц сийлбэр, шигтгээ болон бусад гар урлалыг нэгтгэдэг. Филигран нь алт, мөнгө, зэсийг түүхий эд болгон ашигладаг бөгөөд чимхэх, дүүргэх, гагнах, нэхэх, гүдийлгэх зэрэг уламжлалт арга техникийг ашигладаг. Шигтгээ хийхдээ үрэх, цохих, нухах, шахах, шигтгэх зэрэг арга техникийг ашигладаг бөгөөд металл хуудсыг хаалт, сарвуу хэлбэртэй ховилд хийж, дараа нь сувд, эрдэнийн чулууг шигтгэдэг байна.

Хэбэй Дачан дахь филигран шигтгээ урлалын түүх Хань гүрний үеэс улбаатай. Өдгөө олон жилийн хуримтлал, шинийг санаачилсны дүнд Дачан Хүй өөртөө засах шянь нь Хятадын хойд нутгийн филигран шигтгээтэй гар урлалын үйлдвэрлэл, экспортын бааз болжээ.

2008 онд филигран уран шигтгээний урлалыг үндэсний биет бус соёлын өвийн төслийн жагсаалтад оруулсан бол 2009 онд Ма Фулян уг төслийн үндэсний өв залгамжлагч болсон юм.

2010 оноос хойш Ма Фулягийн бүтээлүүд нь Хятадын үндэсний урлаг, гар урлалын үзэсгэлэн, Хятадын урлаг, гар урлалын мастер бүтээлийн үзэсгэлэнд олон удаа оролцсон бөгөөд түүний Бадамлянхуа, Луу галт шувуу, Есөн лууны бүтээл, Давхисан морь, Бадамлянхуа цайны хэрэгсэл зэрэг арав гаруй бүтээл нь Хятадын үндэсний алтан медаль хүртсэн байна. Тэдгээрийн дотор "Тэнгэрийн сүм" зэрэг бүтээлүүд Хятадын Үндэсний биет бус соёлын өвийн сан хөмрөгт багтжээ.

Филигран шигтгээтэй урлалыг хамгаалах, өвлүүлэхийн тулд 2014 онд Ма Фулян Хэбэй мужийн мастер студийг байгуулж, мэргэжлийн ёс суртахууныг төлөвшүүлж, шавь нартаа заажээ. Ма Фулянгийн урланд 8 жилийн хөдөлмөрлөсний эцэст анх 4 хүн байсан бол өнөөдөр 40  хүн болж шавь нарын дунд Хятадын үндэсний өв залгамжлагч 1, мужийн зэрэглэлийн өв залгамжлагч 1, Хэбэй мужийн урлаг, гар урлалын мастер 6 болжээ.

Гоёмсог гоёл чимэглэл, өвөрмөц аяганы тавиур, гоёмсог тавилгууд...

Гагцхүү филигран шигтгээний урлал бүтээл нь өдөр тутмын амьдралд жинхэнэ утгаараа шингэсэн тохиолдолд илүү урт хугацаанд уламжлагдан, улам бүр гоёмсог гялалзах болно.

40 гаруй жилийн турш Ма Фулян шинийг санаачилж, нэгтгэхээ огт зогсоогоогүй юм. Ма Фулянгийн удирдан чиглүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн, техникийг нэгтгэсний дүнд Хэбэй Дачан нь 1000 гаруй төрлийн филигран шигтгээтэй гар урлалын бүтээгдэхүүнтэй болов.

“Би хатуу чанга байх, төгс төгөлдөрт тэмүүлэх, төгс төгөлдрийг эрэлхийлэх урчуудын сэтгэлгээг үргэлжлүүлэн урагшлуулж, үндэсний биет бус соёлын өвийн төслийн филигран уран шигтгээ бүтээх ур чадварыг өвлөн, хамгаалж, Хятадын биет бус соёлын өргөн уудам, гүн гүнзгий, гайхамшигт өвийг уламжлан үлдээж илүү гайхалтайгаар цэцэглэнэ" гэж Ма Фулян ярив.

2020 онд Ма Фулян Бээжингийн Өвлийн олимпод зориулан тусгай зөвшөөрөлтэй "Жинтайлан (Cloisonne) болон Хэтянь хаш мөсөн дээвэр (curling)" бүтээлийг хийж олимпын соёлын шинж чанартай биет бус соёлын өвийн бүтээлээр дамжуулан дэлхийд Хятадын соёлыг илүү сайн таниулав.

"Бүтээл бүтнээрээ мөсөн дээврийн хэлбэртэй. Дээд зэрэглэлийн Хэтянь хаш чулууг ашиглан мөсөн дээврийн хэлбэрийг сийлж, дараа нь Жинтайлан хээнцэр сүлжмэл шигтгээтэй үйлдвэрлэх арга техникийг ашиглан, бадамлянхуа хээтэй орооцолдсон мөчир, бадамлянхуа хээгээр бүрсэн бөгөөд өлзий ерөөл, эд баялаг, хойч үеийн урт наслахыг бэлгэдсэн эрдэнэс" хэмээн Ма Фулян яриад "дэвэр" ба "ерөөл" нь ижилхэн уншлагатай бөгөөд Хятадын уламжлалт соёлд ерөөлийн утга агуулагддаг. Жинтайлан Хэтянь хаш мөсөн дээвэр (curling) нь өвлийн олимпын элементүүдийг уламжлалт урлагтай хослуулсан байдаг. Хятадын ерөөлөөр дүүрэн, шинэ оны сайн сайхан итгэл найдвар төрүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж, Хятадын шинэ жилийн баярыг хамтдаа угтаж байгаа юм".

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл