solongonews
Арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээрээ амарна
2016-11-18 15:36
Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 82 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Харин УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 83.7 хувийн саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.

Ингэснээр жилийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдрийг өмнө тэмдэглэж байхаар болж байна. 2012-2016 оны парламентийн үед хуульд өөрчлөлт оруулж уг өдрийг тэмдэглэх нь больсон. Харин уг хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амардаг өдөр болж байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл