solongonews
Ван И Афганистаны өнөөгийн нөхцөл байдлын асуудлаарх Хятадын байр суурийг тодрууллаа
2021-05-12 15:44
Ван И Афганистаны өнөөгийн нөхцөл байдлын асуудлаарх Хятадын байр суурийг тодрууллаа.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 11-ний өдөр Хятадын Шаньши мужийн Ши-Ань хотод болсон ”Хятад улс + Төв Азийн таван улс”-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор ирсэн Узбекистан, Тажикстаны гадаад хэргийн сайд нартай уулзах үеэр Афганистаны өнөөгийн байдлын асуудлаарх Хятадын байр суурийг тодрууллаа.

Ван И хэлэхдээ:

- Афганистаны өнөөгийн нөхцөл байдал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг маш их татаж байна. Афганистанд байрлаж буй гадаадын цэрэг армиуд Афганистанаас эмх цэгцтэй, хариуцлагатайгаар цэргээ татаж, яаралтай үйл ажиллагаа нь Афганистаны дотоодын энх тайван, эвлэрүүлэх үйл явцад сөрөг нөлөө үзүүлэх, ноцтой хөндлөнгөөс нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж Хятадын тал үзэж байна. Узбекистан, Тажикстан зэрэг Афганистаны хөрш орнууд өөрсдийн байр сууриа цаг тухайд нь цэгцэлж, дуу хоолойгоо нэгтгэн Афганистаны дотоодын энх тайвны үйл явц дахь бэрхшээлийг даван туулахад нь бүрэн дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл