ӨМӨЗО-ы Манжуур хотын "COVID-19"-ийн халдварын хилийн гаднаас орж ирсэн тохиолдол 70 гаруй болж, хотын ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг батлахын тулд хилийн гаднаас орж ирсэн өвчтөнийг тусгаарлах буюу сэргийлэх газар байгуулан, ажиллах багийг 9 хуваан, “Хилийн гаднаас орж ирэх тохиолдлоос сэргийлэн шийдэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Манжуур хот нь хилийн боомт, хилийн хяналт шалгалт, төмөр зам, дотоодыг хамгаалах, зам харилцаа, эм эмнэлэг зэргийг нэгтгэж, хилийн гаднах халдвараас сэргийлэх хуулийн дагуу бүх талын битүүмжилсэн удирдлагыг бий болгов.
Хөлөнбуйр хотын Ардын эмнэлэг, Ягш хотын Ойн ерөнхий эмнэлэг, Хөлөнбуйр хотын Халдварт өвчний эмнэлэг, Хөлөнбуйр хотын Дөрөвдүгээр ардын эмнэлэг, Хайлаар дүүргийн Ардын эмнэлэг зэрэг эмчилгээний 5 багийн 118 эмч сувилагч Манжуур хотод тусламж үзүүлж байна.
