БНХАУ-аас Женевт суугаа төлөөлөгчдийн баг болон ОХУ-аас Женевт суугаа төлөөлөгчдийн баг хамтран "Ардчилал болон хүний эрх, олон талт практикийг эрэлхийлэх" сэдэвт цахим семинарыг энэ сарын 18-нд зохиов. 60 гаруй орны Женевт суугаа байнгын төлөөлөгч, дипломат албаны хүн, төрийн бус байгууллагын төлөөлөл болон сэтгүүлч нийт 130 гаруй төлөөлөгч семинарт оролцов.
Хятадын улсын төлөөлөгч хэлэхдээ "Ямар нэгэн хэв маягийг баримтлахаас үл хамааран ард иргэд эзэн мэдэх нь жинхэнэ ардчилал, ард иргэдээрээ төв болгох нь жинхэнэ, цогц хүний эрх юм. Ардчилал, хүний эрх гэсэн нэрээр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс гар дүрэх, зохиомлоор сөргөлдөөн үүсгэх нь үймээн самуун, цаашлаад гамшиг дагуулах болно" гэжээ.
Оросын төлөөлөгч хэлэхдээ "Ардчилал, хүний эрхийг эрэлхийлэхдээ соёлын өөр өөр шинж чанар, ёс суртахууны хэм хэмжээ болон нийгмийн уламжлалт үнэт зүйлийг харгалзан үзэх ёстой. Өөрийгөө ардчиллын тулгуур хэмээн өргөмжилсөн зарим орон хүйтэн дайны үеийн сэтгэхүйг баримталж, ардчиллын стандартын шугам хэмээгчээр улс орнууд хоорондын ялгааг улам гүнзгийрүүлэх гэсэн оролдлого нь огт авч хэрэгжүүлж болохгүй зүйл юм" гэжээ.
