Шяо Кан буюу чинээлэг гэх үг Хятадын эртний "Шүлэглэлт ном"-оос үүсэлтэй. Энэ үг Хятадуудын хэдэн мянган жилийн энх амгалан аз жаргалтай амьдралыг хүсэн эрмэлзсэн сайн сайхан хүсэл эрмэлзлийг илтгэн харуулж байдаг. Хятадад суралцаж амьдарч, ажил үйлс эрхэлж буй гадаад хүмүүс ч гэсэн Хятад улсад баян чинээлэг амьдралтай болох мөрөөдлөө биелүүлсэн байдаг. Хятадын нийгмийн хөгжлийг дагалдан тэд Хятадуудтай хамтдаа сайн сайхан амьдрах болж байна.
Кеничи Хамагиши бол Япон улсын иргэн юм. Дизайнер мэргэжилтэй тэрээр Хятадад 16 жил амьдарч байна. Түүнийхээр чинээлэг амьдрал ямар байдаг бол? Түүний Хятад дахь сурлага ажил амьдрал ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.
Бээжингийн Чянь Мэнь хаалганы ойролцоох нэг зочид буудал тухайн газрын үзэмжтэй маш сайхан уялдсанаараа цахим орчинд хийт болж байна. Тус зочид буудлын зураг төслийг Кеничи Хамагиши хийсэн байдаг.
Зураг төслийн мэргэжил сурсан Кеничи Хамагиши Хятадад ирмэгцээ маш сайхан тохиолтой учирсан юм.
Тухайн жил эх орондоо байхад Хятад улсыг маш их ойлгодог багш маань Хятадад очиж магистрт суралцахыг санал болгож байсан юм. Багш маань 10-20 жилийн дараа Хятад улс дэлхийн эдийн засгийн төв болж түргэн хөгжинө. Тийм учраас чи Хятадад очих ёстой гэж захиж байсан юм.
Өнөөдөр түүний багшийн мөрөөдөл биелжээ. 2005 онд Бээжингийн ойн аж ахуйн дээд сургуульд магистрт суралцаж эхэлснээс хойш Кеничи Хамагиши амьдрал ажил үйлсээ Хятадад босгосон байна. 16 жилийн хугацаанд тэрээр Бээжин, Да Лянь, Хай Нань зэрэг газруудын зочид буудлын үзэмжийн зураг төсөл хийсэн юм.
- Би Хятад хүмүүстэй хуучлах дуртай. Тэдний ажлын арга барил нь надад их таалагддаг. Би Хятадын хөгжлийн хүчийг сэтгэлээрээ мэдэрч байна гэж ярьлаа.
Кеничи Хамагишигийн зураг төслийг нь хийсэн зочид буудал Бээжингийн Чянь Мэнь хаалганы ойролцоо байдгийг нэвтрүүлгийн эхэнд дурдсан. Энд нарийхан гудамж өндөр давхар байшин зэрэгцэн оршиж, зочид буудлын зураг төслийн хийц нь уламжлал болон орчин үеийг хослуулсан тул залуучуудад ихээхэн таалагдаж байна. Кеничи Хамагишигийн үзэж буйгаар энэ нь Хятадууд улам баялаг олон ургалч үзэлтэй, гоо сайхны хүсэл тэмүүлэлтэй болсныг харуулж, бас түүний чинээлэг амьдралын үзэл ойлголттой уялдсан байна.
- Жишээ нь намайг магистрт суралцаж байхад оюутнууд үндсэндээ нүүрээ буддаггүй байлаа. Гэтэл одоо бүгдээрээ гоо сайхандаа анхаардаг болсон. Хүмүүсийн амьдрал ядуу байхад гоо сайхандаа анхаарах боломж төдий л байдаггүй. Амьдрал сайжрахын хэрээр хүмүүс гоо сайхандаа аяндаа анхаардаг. Энэ нь Хятад улс шинэ цаг эринд орсныг харуулж буй юм гэж ярьж байлаа.
Кеничи Хамагиши чөлөөт цагаараа Чянь Мэнь хаалга, Жин Шань цэцэрлэгт хүрээлэнд салхилж зугаацаж, уламжлал болон орчин үеийн уур амьсгал хосолсон Бээжингийн хотыг сонирхох дуртай. Өнгөрсөн жилийн цагаан сараар цар тахлын нөлөөгөөр Бээжинд байсан. Энэ хугацаанд тэрээр Хятад улсыг улам их ойлгож хайрлах болсон. Цар тахал дэлхий дахинд тараж буй энэ үе Хятад улс цар тахлыг маш сайн тогтоож барьсан тул маш аюулгүй орчинд бид амьдарч байна гэж тэрээр сонирхуулсан юм.
- Би ерөөсөө санаа зовниж байгаагүй. Өнгөрсөн оны 2, 3-р саруудад цар тахал хамгийн хүнд үед ч би сэтгэл зовниж байгаагүй. Тухайн үед ажлын хамт олон маань, хорооллын ажилтнууд надад маш их анхаарал тавьж байсан. Үнэнийг хэлэхэд Хятадад амьдрах нь илүү амар тайван байдаг.
Анх Хятадад ирж байхдаа гурван юаниар өндөгтэй будаа авч иддэг байсан. Одоо өдөр бүр такси дуудаж, гар утсаар тооцоо хийдэг болсон. Энэ мэтээр Кеничи Хамагиши Хятадын амьдралд явах тутам дасаж байна. Тэрээр:
- Ирэх 20 жилд би үргэлжлэн Хятадад амьдрах болно. Хятадын нөөц бололцоо хязгааргүй их байгаа гэж хэллээ.
- Хятадуудын аз жаргалын индекс маш өндөр байна. Хятад улс хөгжлийн маш их нөөцтэй байна. Ирэх 10,20 жил Хятад улс дэлхийн эдийн засаг, соёл, эрдэм шинжилгээний төв болох учраас би энэ сайн боломжийг барьж авъя гэж бодож байна. Хятад улсаас сайтар суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлье гэж бодож байна гэж ярьж байлаа.
