Хүйтэн хэлхээний логистикийн нийт хэмжээ оны эхний хагаст 3.1 их наяд юань болжээ
2023-08-15 10:27
Хүйтэн хэлхээний логистикийн нийт хэмжээ оны эхний хагаст 3.1 их наяд юань болжээ.
Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо саяхан нийтэлсэн тоо баримтад жилийн эхний хагаст Хятадын хүйтэн хэлхээний логистикийн нийт хэмжээ 3.1 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар өссөн байна. Хүйтэн хэлхээний логистикийн зах зээлийн хэмжээ 268 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өссөн юм.
Мөн Хятадын хүйтэн гинжин хэлхээний логистикийн нийт эрэлт 210 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөж, тогтвортой өсөлтөө хадгалсаар байна. Хятадад янз бүрийн ангиллын хүйтэн гинжин хэлхээний эргэлтийн хурд аажмаар нэмэгдэхийн хэрээр хүйтэн гинжин хэлхээний зах зээлийн хэмжээ тогтвортой өргөжиж байгаа юм.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
