solongonews
Шинээр коронавирусний халдвар авсан 61 тохиолдол бүртгэгджээ
2020-07-27 15:29
26-ны өдрийн байдлаар шинээр коронавирусний халдвар авсан 61 тохиолдол бүртгэгджээ

Эх газрын Хятадад өчигдөр буюу энэ сарын 26-нд шинээр коронавирусний халдвар авсан 61 тохиолдол бүртгэгдсэн нь энэ оны 04-р сараас хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна. Үүний 57 нь дотоодын гаралтай халдвар байв.

Тодруулбал, Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, нийт бүртгэгдсэн 61 тохиолдлоос 4 нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд эдгээр нь Өвөр Монголын өөртөө засах оронд 2, Фү Жянь мужид 1, Сы Чуань мужид 1 бүртгэгдсэн байна. Харин дотоодын гаралтай халдварын тухайд нийт 57 бүртгэгдсэний 41 нь Шиньжян Уйгарын өөртөө засах оронд, Ляонин мужид 14, Жилинь мужид 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн тус өдөр эх газрын Хятад улс даяар нийт 44 шинж тэмдэггүй халдвар тээгч бүртгэгдсэний 1 нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.

Улмаар өчигдөр бүртгэгдсэн 61 тохиолдол гэдэг нь энэ оны 04-р сарын 14-нөөс хойших нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өчигдрийн байдлаар эх газрын Хятадад халдвар авсан нь батлагдсан 339, сэжигтэй 3 тохиолдол байгаа юм. Хятад улсад нийт эмчлэгдсэн тохиолдол 79 мянга, нас барсан 4634, халдвар авсан 83.8 мянга болоод байна. Мөн Хонконгт нийтдээ 2633 тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас барсан бол Макаод 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Тайваньд нийт 458 тохиолдол бүртгэгдсэнээс 7 хүн нас бараад байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл