Төвөдийн бэлчээрийн ургамлын төлжилт 47.14 хувьд хүрчээ
2022-10-17 16:27
Төвөдийн бэлчээрийн ургамлын төлжилт 47.14 хувьд хүрчээ.
ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын төв Засгийн газраас "Төвөдийн экологийн аюулгүй байдлын хамгаалалт ба бүтээн босголтын төлөвлөгөө"-г чанартай хэрэгжүүлэхийн тулд 12 тэрбум 700 сая юанийн санхүүжилт хийсэн юм. Үндэсний газар нутгийг ногооруулах ажлыг эрчимжүүлснээр ойн бүрхэвч 12.31 хувьд, бэлчээрийн ургамлын төлжилт 47.14 хувьд хүрчээ.
Байгалийн дархан цаазат 81 газарт өөрчлөлт зохицуулалт хийж, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг сайжруулснаар ховордсон зэрлэг амьтдын тоо толгой өсөн нэмэгджээ. Тухайлбал хар хүзүүт тогоруу 10 мянга гаруй, бор гөрөөс 300 мянга гаруй болж өссөн байна.
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
