
Түүнчлэн тус хоёр компани 2025 оноос өмнө өөрсдийн хамтран бүтээсэн шинэ бүтээгдэхүүнийг автомашины зах зээлд нийлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү хоёр компани хамтран суудлын болон спорт загварын машиныг Тоёота брэндийн нэртэйгээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Цаашид цахилгаан хөдөлгүүр болон цэнэг хураагуур /батарей/ ашиглалтын технологийг улам сайжруулж илүү их хэрэглэгч татсан автомашин үйлдвэрлэхээр зэхэж байгаа талаар компаний удирдлагууд мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Тоёота компани мөн Хятадын өөр нэг автомашин үйлдвэрлэгч CATL компанитай хамтран ажиллах болсноо зарласан юм. Тус компанитай батарей ашиглан ажилладаг байгальд ээлтэй хөдөлгүүрт машин үйлдвэрлэхээр тохиролцжээ. Тоёота компани нь 2020 оны эхний хагас гэхэд дэлхий нийтээр цахилгаан хөдөлгүүрт 10 шинэ загварын машин танилцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Үүний хүрээнд Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах ажлаа эрчимжүүлж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр Тоёота компани дэлхий нийтээр цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүрт автомашины борлуулалтаа нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ биелүүлэхэд тэдэнд илүү их батарей шаардлагатай. Тэдний гол хамтрагч Panasonic Corp хүрэлцэхүйц байдлаар хангамж нийлүүлж чадахгүй хэмээн тооцоолсны үндсэн дээр Хятадын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна гэж мэргэжилтнүүд таамаг дэвшүүлж байгаа юм.
