Төрийн зөвлөлийн цагаан сарын зорчигч тээврийн ажил хариуцсан албаны тоо баримтаас үзвэл 01-р сарын 24-ний байдлаар төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр улсын хэмжээнд нийт 29.042 сая зорчигч зорчсон байна. Энэ нь өнгөрсөн сараас 23.5 хувиар өссөн бол, 2019 оны мөн үеийнхээс 43.4 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 67.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд:
Дотоодод төмөр замаар 6.963 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 33.3 хувиар өсөж, 2019 оны мөн үеэс 24.1 хувиар буурч, 2022 оны мөн үеийнхээс 85.0 хувиар өссөн юм. Авто замаар 20.11 сая зорчиг тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 22.8 хувиар өсөж, 2019 оны мөн үеийнхээс 47.9 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 61.9 хувиар өссөн байна. Усан замаар 627 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 8.7 хувиар буурч, 2019 оны мөн үеэс 60.1 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 59.9 хувиар өссөн байна. Иргэний агаарын тээврээр 1.342 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 8.7 хувиар өссөн бол 2019 оны мөн үеэс 27.9 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 86.3 хувиар өссөн байна.
