solongonews
Үр тарианы баталгаат байдлын асуудлыг чухалчлан үзэх ёстой
2023-07-26 09:46
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ 25-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, үр тарианы баталгаат байдлын асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд чухалчлан үзэж, олон улсын хамтын ажиллагаагаар дамжин үр дүнтэй зохицуулах төслийг эрэлхийлэх нь зүйтэй гэв

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ 25-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, үр тарианы баталгаат байдлын асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээнд чухалчлан үзэж, олон улсын хамтын ажиллагаагаар дамжин үр дүнтэй зохицуулах төслийг эрэлхийлэх нь зүйтэй гэв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сарын 24-нд хэлэхдээ: Дэлхийн үр тарианы систем “нэгэнтээ дампуурч”, эмзэг бүлгийнхэн сөрөг нөлөөнд нь өртөж байгаа учраас үр тарианы үйлдвэрлэл, хэрэглээний арга хэлбэрийг заавал өөрчлөх хэрэгтэй болоод байна гэжээ. Холбогдох асуултад Мао Нин хариулахдаа, эдүгээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, дэлхийн шинжтэй сорилт давхцаж, ядуурал, өлсгөлөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй байсаар гэв.

Мао Нин хэлэхдээ, “Үр тарианы аюулгүй байдал бол хүн төрөлхтөний оршин тогтноход холбогдох хамгийн үндсэн асуудал юм. Дэлхийн улс орнуудтай хамтаар Дэлхийн хөгжлийн санаачилгыг урагш ахиулж, үр тарианы баталгаат байдал, ядуурлыг бууруулах салбарын хамтын ажиллагаагаа чангатгаж, өлсгөлөн ядууралгүй дэлхийг бүтээн байгуулахын тулд илүү их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна” гэжээ.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл