solongonews
Аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 1.0 хувиар нэмэгджээ
2022-06-27 15:38
2022 оны 01-р сараас 05-р сар хүртэл тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 1.0 хувиар нэмэгджээ.

Нэгдүгээр сараас 05-р сар хүртэл үндэсний аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд тогтоосон хэмжээнээс давсан нийт ашиг 3,441 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 хувиар өссөн байна.

 01-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн Хятад улсын хяналтад байгаа аж ахуйн нэгжүүд 1158 тэрбум 370 сая юанийн ашиг олж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн бол хувьцаат аж ахуйн нэгжүүд 2580 тэрбум 250 сая юаньд хүрч 7.8 хувиар өсжээ. Гадаадын болон Хонгконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 784 тэрбум 530 сая юань болж, 16.1 хувиар буурч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ашиг 1007 тэрбум 900 сая юань болж, 2.2 хувиар буурсан байна.

 01-р сараас 05-р сар хүртэл уул уурхайн салбар 708 тэрбум 270 сая юанийн ашиг олж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.31 дахин өсөж боловсруулах аж үйлдвэрийн нийт ашиг 2557 тэрбум 950 сая юань болж 10.8 хувиар бууран, цахилгаан, дулаан, хий ус үйлдвэрлэл, хангамжийн үйлдвэрүүд нийт 174.79 тэрбум юанийн ашиг олж, 24.7 хувиар буурсан байна.

 01-р сараас 05-р сар хүртэл аж үйлдвэрийн томоохон 41 салбараас 16 салбарын нийт ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөж, 24 салбар бууран, 1 салбар алдагдалтай ажилласнаас ашигт шилжсэн байна.

 Томоохон үйлдвэрүүдийн ашгийн байдал: Нүүрс олборлох, угаах үйлдвэрийн нийт ашиг өмнөх оны мөн үеэс 1.75 дахин өссөн бол газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарын нийт ашиг 1.35 дахин өссөн байна. Өнгөт металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэр 26.6 хувиар өссөн бол цахилгаан машин, тоног төхөөрөмж боловсруулах үйлдвэр 14.6 хувиар өсөж, химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 13.8 хувиар өсөв. Компьютер, холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 0.2 хувиар өсөж, нэхмэлийн үйлдвэрлэл 2.5 хувиар буурч, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.3 хувиар буурсан байна. Тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар 4.6 хувиар буурсан бол хөдөө аж ахуй болон дагалдах хүнсний үйлдвэрийнх 8.3 хувиар буурч, ерөнхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар 21.3 хувиар буурав. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангамжийн салбар 26.9 хувиар буурч, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэр 29.6 хувиар буурсан бол автомашины үйлдвэрлэл 37.5 хувиар буурч хар металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэр 64.2 хувиар буурсан байна.

 01-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 53.16 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувиар өсөж, үйл ажиллагааны зардал нь 44.88 их наяд юаньд хүрч, 10.2 хувиар өсөн, үйл ажиллагааны орлогын ашгийн хэмжээ 6.47 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.52 пунктээр буурсан байна.

 05-р сарын эцсийн байдлаар, тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө 147.62 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувь өсөж, нийт өр төлбөр 83.57 их наяд юань болж, 10.5 хувиар өсөв. Өмчийн хөрөнгө 64.05 их наяд юань болж, 10.2 хувиар өсөж, хөрөнгө өр төлбөрийн харьцаа 56.6 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс өөрчлөгдөөгүй байна.

 05-р сарын эцсийн байдлаар тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн авлага 19.75 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувиар өсөж, бэлэн бүтээгдэхүүний нөөц 5.96 их наяд юань болж, 19.7 хувиар өсжээ.

 01-р сараас 05-р сар хүртэл аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогын 100 юаньд ногдох зардал 84.42 юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.83 юаниар өсөж, 100 юаньд ногдох үйл ажиллагааны орлого 7.88 юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.52 юаниар буурав.

 05-р сарын эцэст тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн 100 юаньд ногдох үйл ажиллагааны орлого 88.0 юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 юаниар буурч, нэг хүнд ногдох үйл ажиллагааны орлого 1.704 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 143 мянган юаниар өсжээ. Бэлэн бүтээгдэхүүний бараа материалын эргэлтийн хоног 19.0 хоног болж, өмнөх оны мөн үеэс 1.3 хоногоор нэмэгдэж, авлагын барагдуулах дундаж хугацаа 54.4 хоног болж, өмнөх оны мөн үеэс 2.0 хоногоор нэмэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл