solongonews
Хятад улс хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцаж байна
2022-11-07 21:39
Хятад улс хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцаж байна.

  Арван нэгдүгээр сарын 05-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас зохион байгуулсан "Хятадын хөгжлийн шинэ төлөвлөгөө ба дэлхийн хөгжлийн шинэ боломж" Хунчяогийн олон улсын эдийн засгийн V чуулга уулзалтад, дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгаас Хятад, гадаадын 200 гаруй төлөөлөгч онлайн болон оффлайн хэлбэрээр уулзалтад оролцож, уулзалтын сэдвийн хүрээнд яриа хэлэлцээ хийж, солилцоогоо гүнзгийрүүлэн, Хятад улс болон дэлхийн хамтын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан байна. 

  Киргизийн ерөнхий сайд асан Чоомарт Оторбаев хэлэхдээ “Саяхан хаалтаа хийсэн ХКН-ын ХХ их хурал дэлхий нийтэд эерэг мэдээг нийтэлснээр, Хятад улсын өндөр чанартай хөгжлийг ахиулах хүчин чармайлт нь дэлхийд шинэ боломжуудыг авчирч, Киргиз улс Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, дэлхийн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэж байна”гэжээ.

  Испанийн Ерөнхий сайд асан Хосе Сапатеро хэлэхдээ “Өөрчлөлт шинэчлэлт нээлт хийснээс хойш Хятадад олон зуун сая хүн ядуурлаас ангижирч, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээжээ. Одоогийн байдлаар дэлхийн хөгжилд ноцтой сорилт тулгараад байгаа улс орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болоод байна. Хятад улс цаашид ч чухал үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн үйлст хувь нэмрээ оруулахыг дэлхий нийт хүсэж байна” гэсэн байна.

  Италийн Эдийн засаг, санхүүгийн сайд асан, Захиргааны үндэсний сургуулийн декан асан Жованни Триа хэлэхдээ “Даяаршил олон арван жилийн турш дэлхийн хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлж, Хятад улс үүнд онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн хөгжил олон бэрхшээл, сорилттой тулгараад байгаа тул бүх улс орнууд дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжихийн тулд  тэмцэх ёстой” гэжээ.

 Их Британийн Бизнесийн нарийн бичгийн дарга асан Винс Кабель хэлэхдээ “Хамгаалах үзэл, салангид  нийлүүлэлтийг багасгах нь ухралт болно. Бид Дэлхийн худалдааны байгууллагын эрх мэдэл, үр нөлөөг хадгалж, дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамгаалан, "Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) зэрэг нээлттэй хамтын ажиллагаагаар дэлхийн хөгжил цэцэглэлт, хөгжлийг ахиулна” гэжээ. 

  Үндэсний удирдлагын сургуулийн сургалтын захирал Ли Вэньтан хэлэхдээ “Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх түвшнээ үргэлжлүүлэн дээшлүүлж, “Бүс ба зам” санаачилгыг чанартай хөгжүүлэн, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж, дэлхийн хүний эрхийн засаглалд идэвхтэй оролцох зэрэг Хятадын шинэ бүтээн байгуулалтаар дэлхий дахинд шинэ боломж олгож, нээлттэй дэлхийн эдийн засгийн байгуулалтыг ахиулах болно” гэв.

  Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн дэд дарга, Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч асан Жү Минь хэлэхдээ “ХКН-ын ХХ их хурлын илтгэлд "Эдийн засгийг үр ашигтай сайжруулж, тоо хэмжээг зохистой нэмэгдүүлэхийг дэмжинэ" гэж дэвшүүлжээ. Дижитал эдийн засаг, нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн саармагжилт зэрэг салбарт, Хятад улс илүү их зах зээлийн чадавхтай, өсөлтийн эрч хүчтэй болж, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцах болно” гэв. 

 Уулзалтын үеэр Хятадын Рэньминь их сургууль "Дэлхийн хараан дах дэлхийн хөгжлийн санаачилга" гэх номыг нийтэлсэн байна. Хятадын Рэньминь их сургуулийн дэд захирал Ван И танилцуулахдаа “Энэхүү ном нь Хятадын дэлхийн хөгжлийн санаачилгыг хардаг гадаадынхны тухай өгүүлжээ. Олон орны хуучин улстөрч, нэрт мэргэжилтнүүдийг урьж тайлбарлаж, дүн шинжилгээ хийлгэж, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын хөгжлийг ахиулахад эерэг хувь нэмэр оруулсан юм” гэжээ.

  Олон улсын валютын сангийн Хятад дахь төлөөлөгч Стивен Алан Барнетт "Өнөөдөр дэлхийн эдийн засаг хүнд сорилттой тулгарч байна. Сорилтуудыг даван туулах хамгийн сайн арга бол олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, дэлхийн хамтын ажиллагааг сэргээхийн тулд яг одоо арга хэмжээ авах явдал болно" гэжээ.

 Дэлхийн банкны Хятадын товчооны захирал асан, Сингапурын Үндэсний их сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн захирал Хофман Хофман хэлэхдээ “Бүх ард түмнийхээ хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах Хятадын хүчин чармайлт нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, Хятадын худалдааны түншүүдэд илүү их боломжийг олгов” гэлээ.

 Инфосис ХХК-ийн Глобал Дэд ерөнхийлөгч, Хятадын Бүсийн дарга Ша Рүйже хэлэхдээ “Би Бээжингийн олимп, Шанхайн дэлхийн яармаг, Бээжингийн өвлийн олимп зэрэг томоохон үйл явдлууд болон сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадад болсон дэлхийг доргиосон өөрчлөлтүүдийг олж харжээ. Одоо үед Хятадын дижитал эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа тул бид хөгжлийн боломжуудыг ашиглах ёстой” гэв.

  Ливаны Коммунист Намын Төв Хорооны гишүүн Адхан Саид хэлэхдээ "Одоогийн хүнд хэцүү бодит байдалд бид энэхүү форумаар  алсын хараагаа тэлж, сорилтуудыг хамтдаа даван туулах болно” гэв. Тэрээр мөн Хятад, Арабын орнуудын харилцан ойлголцлыг цаашид бэхжүүлж, хамтдаа хөгжин, харилцан ашигтай дэлхийг байгуулахад хамтран ажиллахыг санал болгов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл