Дөрвөн жилийн хугацаанд Хятадаас Европ тив хүрэх галт тэрэг энэ замаар долоо хоног тутамд 2-3 удаа өнгөрч байсан бол одоо өдөрт нэг удаа өнгөрөх болж, ачаа барааны хэмжээ нэмэгдсэнээс бизнес эрхлэгчид болон жуулчид ч олон болсон байна.
2013 онд “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг дурдсан нь ӨМӨЗО-д шинэ нээлттэй хөгжлийн алтан боломжийг авч ирлээ. Өвөр Монгол нь Хятадын өргөн уудам нутгийн умард хязгаарт байрлаж, дотоодын хөгжсөн хотуудаас хол, харилцаа холбоо муу байсан бол “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогыг хэрэгжүүлснээс эхлэн аажмаар Хятад улсын дотоодтой холбон гадаад улс орнуудтай нэвтрэх төв болсон байна. Өвөр Монголд Хятадаас Европ тив хүрэх ачааны галт тэрэг боомтоор орж гарах зүүн, дунд хоёр хэсэг замтай болж, олон галт тэрэг эндээс хэдэн арван сая километрийн аяллаа эхлүүлжээ.
Хилийн орны нээлттэй бодлого нь мянган газрын умард хязгаарыг цэцэглүүлнэ
90-ээд он Өвөр Монголын нээлттэй хөгжлийн эргэлтийн цэг болсон юм. Хилийн орныг нээлттэй хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлснээс хойш ӨЗО-ны зүүн хойд хэсгийн номин ногоон Хөлөнбуйраас баруун хойд хэсгийн өргөн уудам Алшаа хүртэл 4200 гаруй километр хил дээр нийтдээ 18 боомт нэвтрүүлснээр Хятад умарш нээлт хийх чухал тавцантай болжээ.
Өмнө нь Манжуур хот нь улс төр цэргийн явдлын байр сууриар чухал газар байсан ч эдийн засгийн багтаамжаар харьцангуй бага боомт байсан юм. Харин 1992 онд Манжуур хотыг Хятадын анхны хил дагуух нээлттэй хөгжих хот болгосноор Орос маягийн барилга, хэд гурваар зорчих оросууд энэхүү хилийн хотыг этгээд өнгө төрхөөр солонгоруулжээ. Одоогоор Манжуур боомтоор өнгөрөх барааны хэмжээ 30 сая тонныг давж, Хятад улсын хэмжээнд тэргүүн эгнээнд хошууран, Хятад, Оросын хуурай замын барааны 60 хувийг тээвэрлэж байна. Мөн Хятад, Оросын хилийн зааг дээрх арилжааны бүсийг байгуулан ашиглалтад оруулснаар Оросын хилийн иргэд “Нэг өдрийн аялал”-аар Манжуурт ирж бага хэмжээний эд бараа худалдан авдаг уламжлалт хэлбэрийг өөрчлөв.
2016 онд ӨЗО-ны бүхий л хилийн боомтын барааны тээврийн хэмжээ 78.87 сая тоннд хүрч, 5.32 сая хүн боомтоор өнгөрсөн нь хил дагуух нээлт хийсэн эхний үеэс хэдэн арав дахин нэмэгджээ. Мөн хүнс, төмөрлөг уурхайн гаралт, машин тоног зэрэг импортолж экспортлох таваарын бүтэц илт олон болсон бөгөөд төмөр зам, автозам, агаар аяллын гурван шугамын давуу талыг ашиглан бүх тал, олон давхаргаар боомтыг нээлттэй хөгжүүлдэг болжээ.
Эрээн хотод 10 гаруй жил ажилласан Ван Лишинь, Ли Пөнюань нар 2014 онд Улаанбаатар “Хотын худалдаа” нэртэй цахим худалдааг нээж, Монгол Улсын хэрэглэгчдэд хүрсэн юм. Манжуур хотын нэг компани 30 сая ам.долларын хөрөнгө оруулж, Эрхүүд байгуулсан 20 мянган кв метр талбайтай малын ашиг шим тариалангийн бүтээгдэхүүнийг хуваарилах төв нь нэг л удаад 80 мянган тонн жимс ногоо хадгалж чаддаг. Жил тутам 700 мянган тонн жимс ногоо хадгалдгаас Орос Сибирийн орсны хамгийн том жимс ногооны газрын нэг болсон байна.
Гадаад нээлтийн олон талт шинэ байршлыг дотоодод мэдрэгдтэл үргэлжлүүлнэ
Дотоодод хөгжлийг ахиулж найман муж орныг сундлан, гадаадад Орос, Монголтой холбогдож, дотоодод Бээжин, Таяньжинь, Хэбэйтэй холбогдоно. Энэ нь Өвөр Монголын бүх талт нээлтийн шинэ зураг төсөв болно.
Өвөр Монголын зүүн хэсгийн Улаанхадын татвараас чөлөөлөх бараа бүтээгдэхүүний гүйлгээний төвийн татвараас чөлөөлсөн агуулахын импорт экспортын арилжааны компанийн ажилтан Лү Шычи хэлэхдээ: - Нэгдүгээр улиралд компани 28 мянган шил улаан дарс оруулж бүгдийг нь худалдсан. Борлуулалт ийм сайн байна гэж бодож байгаагүй. Уг нь барааг импортолж, экспортлоход 500 гаруй километрийн цаана байгаа Таяньжинь гарамд очих хэрэгтэй. Энэ төвийг ашиглалтад оруулсны дараа цаг болон тээврийн зардлыг хэмнэх болсон бөгөөд “Нэг өртөөний хэлбэр”-ийн боомтоор нэвтрэх гар гүйцэтгэл хийдэг болсноор маш амар болсон гэлээ.
Энэхүү төвийн менежментийн комиссын орлогч дарга Жао Вэньжы хэлэхдээ: - Тус төв нь импортолж экспортлох ажлын гар гүйцэтгэлийг 2 мянган удаа гүйцэтгэж, импортолж экспортолсон хэмжээ нь 120 сая юаньд хүрсэн. Үйлчилгээний нөлөө нь Улаанхадаас Тунляо, Шилийнгол, Люонингийн баруун хэсэг, Хэбэйн хойно хэсэгт хүрчээ. Мөн Өвөр Монгол нь Бээжин, Таяньжинь, Хэбэй, Люонин, Гирин, Хармөрөн зэрэг газар орны хөгжилтэй уусаж, далай дагуух газар орны тэргүүний аж үйлдвэрийн шилжилтийг хүлээн авахыг чухалчилжээ. Энэхүү төвөөр тээвэрлэх эхний газар болгосон Хятадаас Европ хүрэх галт тэрэг өнгөрсөн жил анх нэвтэрч, 16 галт тэргээр 15 мянган тонн бараа тээвэрлэн, барааны өртөг нь 13 сая ам.долларт хүрсэн билээ.
Өвөр Монголын хамгийн баруун захын Эзэнээ хошууны Цэгээ боомтын 2016 оны импортолж экспортолсон арилжааны хэмжээ 2.3 тэрбум юаньд хүрч, 2015 оны мөн үеэс 90 хувиар нэмэгдсэнээр Хятад улсын хэмжээнд хуурай замын боомтын тэргүүнд жагсжээ. Алшаа зүүн хошууны Өлзий боомт өнгөрсөн жил нээлт хийх зөвшөөрлийг аваад одоо бүтээн байгуулж байна. Энэ нь ирээдүйд Хөхмөрний эдийн засгийн бүсэд нөлөөлөх болно.
“Нэг бүс нэг зам” солилцоо хөгжлийн орон зайг өргөтгөнө
2016 онд “Нэг бүс нэг зам”-ын төслийн дагуу анхны олон талт хамтын ажиллагааны төлөвлөгөөний хөтөлбөр “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг эхлүүлэв. Үүнд, Өвөр Монгол гадаадад Орос, Монголтой холбогдох давуу талаа түшиглэн, харилцан холбогдож, харилцан нэвтрэх ба аж үйлдвэрийн хамтын ажиллагааны цуврал төслийг хурдасган ахиулсан байна.
Эрээн хот - Замын-Үүдийн Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, Хятадын талын ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын барилгын ажил эхлэв. Манжуурт импорт экспортын нөөцийг боловсруулах газар, олон улсын барааны аж үйлдвэрийн газар, олон улсын барааны шинэ талбайг бүтээн байгуулжээ. Мөн төмөр замын нэг жилийн ачаа солих хүчин чадал 30 сая тонн байсан бол 70 сая тоннд хүрчээ. Улаанцав хот Хятадаас Европ хүрэх барааны галт тэрэгний гол хүйс болжээ. Өнгөрсөн жил Өвөр Монголоос мордох Хятадаас Европ тив (Хятад-Ази) хүрэх галт тэрэгний зам шугам 7 зурвас болж, 33 галт тэрэг аялж байна.
Монгол Улсын Улаанбаатар хотын иргэн 14 настай Хулан Эрээн хотын Нэгдүгээр дунд сургуулийн сурагч юм. Тэрээр хэлэхдээ: - Хятадад ирж суралцаад 2 жил гаруй болж байна. Хятад хэл, ангил хэл сурлаа. Багш, ангийн хамт олон надад их сайн, цай хоол нь ч амттай гэж ярихын зэрэгцээ дунд сургуулиа төгссөний дараа Хятадын нэртэй сургууль Жөжян Их Сургуульд шалгуулах хүслээ цухуйлгасан билээ.
Өвөр Монголын бүхий л орон нутгийн Засгийн газар Монгол Улсаас суралцахаар ирсэн сурагчдад олон төрлийн тэтгэлгийн 12 сая гаруй юань гаргасан бөгөөд одоогоор Өвөр Монголын хэмжээнд суралцаж байгаа Монгол Улс, ОХУ-ын оюутан сурагч 2152 болжээ.
Монгол эм эмнэлгийн солилцоо хамтын ажиллагаа ч сайн сайхан нөхөрлөлийн гүүр холбоос болов. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны дарга Улаан хэлэхдээ: - Эмнэлгийн хороо байгуулагдсан 5 жилийн турш Монгол, Орос зэрэг улсын 18 мянган өвчтөн хүлээн авч эмчилсэн. Гадаадын өвчтөний эмнэлгийн зардлыг 30 хувь хөнгөлж, нийт 2 сая юанийн ашиг хүртээсэн байна. Мөн тусгай мэргэжилтнийг томилж, Монгол Улсад албан ёсны эмчилгээ болон эрдэм шинжилгээний солилцоо хийж, 30 мянга гаруй өвчтөн ашиг хүртсэн гэжээ.
