“Boeing” компани Хятад улсад 2000 нисэх онгоц нийлүүлжээ
2018-12-04 10:51
“Boeing” компани Хятад улсад 2000 нисэх онгоц нийлүүлжээ.
“Boeing” компани өөрийн үйлдвэрлэсэн 2000 нисэх онгоцыг Хятадад нийлүүлжээ. “Boeing 737 Max” нисэх онгоцыг Хятадын "XiamenAir" компанид хүлээлгэн өгөх ёслол өнгөрсөн 11 дүгээр сарын 30-нд Сиэтл хотод болжээ.

“Boeing China” компанийн ерөнхийлөгч Жон Брансын мэдэгдсэнээр, тус компани Хятад улсад 1973 онд анх нисэх онгоцоо нийлүүлж байсан бол 40 жилийн дараа буюу 2013 онд 1000 нисэх онгоц нийлүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
