
Гуравдугаар сарын 08-нд iQiуi-ийн бүтээсэн "Тне Wild Вlаdе оf Sтrаngеrѕ" тулаант киног iQiуi-ийн онлайн кино худалдаа, үзэх платформ болох Сlоиd Сinема дээр цацав. Энэ кинонд нүүрс худалдагч Тянь Анье дэлхий дээрх шударга бус явдлыг арилгахын тулд "Арван мянган илдний хаан" буюу 2.6 метр урт сэлэм барьж, хорон санаатнуудын эсрэг тэмцэж байгаа тухай өгүүлдэг. Киноны үйл явдал хоорондоо уялдаатай, камерын хөдөлгөөн нь дизайны мэдрэмжээр дүүрэн, тулааны хэсгүүд нь сүр жавхлантай, жигдхэн бөгөөд үзэгчид тун таатай байлаа.
Энэ кино нь мөн iQiуi компанийн 2024 оны 01-р сард эхлүүлсэн "Астiоn Маѕтеr" тулаант киноны эхний улирлын төгсгөлийн хэсэг юм. Энэ улирлын өмнө гарсан тулаант кинонуудад тулааны урлаг, кунг-фу, цагдаа, дээрэмчид гэх зэрэг янз бүрийн сэдвүүдийг хамарсан "Вlоскing Тне Ноrѕе", "Eye for an Eye", "Ниnт Тне Wiскеd" зэрэг кинонууд багтаж, Жан Жинь,Ү Юе, Ше Мяо, Ань Жиже зэрэг тулаант жүжигчдийг нэгэн дор цуглуулж, хүмүүсийн анхаарлыг татсан юм.
Тулааны киноны шинэ орон зайг өргөжүүлнэ
Хятадын тулаант кинонууд тулааны урлагийн өвөрмөц гоо зүй, үйл ажиллагааны дизайнаараа дэлхийн кино урлагт чухал байр суурь эзэлдэг. Брюс Ли, Жеки Чан, Жет Ли зэрэг кун-фугийн супер одод дэлхий даяар алдартай бөгөөд олон тооны тулаант кинонууд гадаад, дотоодод алдартай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хуучин үеийн кун-фугийн супер одууд аажмаар цөөрч, шинэ үеийн үзэгчдийн таашаалд ч өөрчлөлт орж, янз бүрийн шалтгааны улмаас Хятадын тулаант кинонууд харьцангуй зохицуулалтын үе шатанд орох болсон. Хятад хэл дээрх тулаант кинонууд том дэлгэцээр гарах нь цөөрч байгаа тул сүүлийн жилүүдэд тулаант кинонууд эх газрын Хятадын шилдэг 10 киноны жагсаалтад орох нь ховор болжээ.
Гэвч тулаант киноны төрөл үзэгчдийн дунд эрэлт ихтэй хэвээр байна. iQiуi-ийн ахлах дэд ерөнхийлөгч Ян Хайтао:
- iQiуi дээр эрэгтэй үзэгчид кино үзсэн хэмжээний 60 гаруй хувийг эзэлдэг. Эрэгтэй үзэгчид тулаант киног харьцангуй илүүд үздэг. iQiуi Сlоud Сinема-аас үзүүлж буй чухал ангиллын хувьд тулаант кинонууд сүүлийн жилүүдэд сайн тоглосон. "Сохор тулаан", "Eye for an Eye", "Зүүн хойд цагдаагийн түүх 2", “The Comeback” зэрэг тулаант кинонууд өндөр үнэлгээ авч, ашиг орлогоороо тэргүүлж байна. 2023 онд iQiуi-ийн онлайн киноны аварга "The Comeback" кино бараг 50 сая юанийн орлоготой, хоёрдугаар байранд орсон "Зүүн хойд цагдаагийн түүх 2" кино нь 36 сая гаруй юанийн орлоготой байна. "Астiоn Маѕтеr" нь энэ брэндийн хэрэглэгчдэд гүн сэтгэгдэл үлдээхийн тулд загварчлагдсан, өндөр чанартай, цуврал арга барилыг ашигласан гэж найдаж байна гэж ярьлаа.
Хятадын кино урлагийн судалгааны төвийн судлаач Ли Жэнь "Астiоn Маѕтеr"-ын дөрвөн бүтээлийг үзсэний дараа:
- Сүүлийн жилүүдэд онлайн кино, телевизийн бүтээлүүд боломжуудыг ашиглаж, хурдацтай хөгжиж, чанар нь мэдэгдэхүйц сайжирсан. Энэ дөрвөн бүтээл бүгд өндөр чанартай, хүмүүсийн өмнөх туршлагыг сэргээсэн. Онлайн кинонд хөрөнгө оруулалт багатай, мэргэжлийн бус гэсэн сэтгэгдэл төрж байна. Тухайлбал, шөнийн зураг авалт кино уран бүтээлчдийн хувьд сорилт бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг. Энэ дөрвөн киноны шөнийн үзэгдэл бүгд сайн хийгдсэн. “Тне Wild Вlаdе оf Sтrаngеrѕ” кинонд умард нутгийн ардын "төмөр цэцэг"-ийг шөнийн сэлэмний тэмцээнд үзвэрийн элемент болгон ашигласан бөгөөд гайхалтай нөлөө үзүүлсэн байна.
Дурдахад, эдгээр кинонуудын тулаант хэсгүүд нь театрын шилдэг кинонуудтай зүйрлэм байна. “Тне Wild Вlаdе оf Sтrаngеrѕ “нь Тан гүрний үеийн ховор зэвсэг болох сэлэмд зориулсан иж бүрэн үйлдлүүдийг зохион бүтээжээ. Гол дүрийн жүжигчин Жан Жинь болон хорон санаатны дүрд тоглосон Гэн Лэ нарын сүүлчийн тулаан үнэхээр сэтгэл хөдөлгөм."
"Нunт Тhе Wiскеd" киноны Ше Мяо, Ан Жиже нарын бүтээсэн эерэг сөрөг дүрүүдийн мөсөн зооринд зодоон хийсэн дүр зураг бас сэтгэл хөдөлгөм.
- Хятадын тулаант кинонууд одоо оршин тогтнох, хөгжих шинэ боломжуудыг хэрхэн ашиглаж чадах вэ, кино, телевизийн хүмүүс зорилгоо ухамсарлаж, зах зээлийн зорилготой байх ёстой.iQiуi "Астiоn Маѕтеr"-ыг эхлүүлэхээр төлөвлөж, шинэ суваг, үйл ажиллагааны хөгжлийн орон зайг нээхээр төлөвлөж байна гэж Ли Жэнь хэлэв.
Хамтдаа шинэ замыг эрэлхийлнэ
Өмнө нь Хятадын сонгодог тулаант кинонууд олон байсан. Нэг талаасаа өв залгамжлал, лавлагааны эх сурвалж болдог. Нөгөө талаар шинэ уран бүтээлүүд шинийг санаачилж, тэднийг давахад хэцүү байдаг. "Астiоn Маѕтеr"-т бүх талууд тулаант киноны шинэ арга барилыг судалж, Хятад болон гадаадын киноны элементүүдээс суралцахыг хичээж, домогт баатруудыг бүтээж, сайн түүхүүдийг ярихыг хичээдэг.
Сүн Жя:
- iQiуi нь кино театрт тулаант кинонд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хамтын ажиллагааны загвар нь уян хатан, бүрэн гүйцэд, өөрөө хийх, захиалгаар хийх, хөрөнгө оруулалтын төсөлд оролцох боломжтой, нээлттэй, ил тод, таатай нөхцөлтэйг танилцуулав. Сайн контент, бүтээл гаргахын тулд iQiуi-ийн ажилтнууд, сэтгүүлийн зарим зохиолчийг скрипт боловсруулахаар хүртэл ажиллуулсан.
Үүний зэрэгцээ гол уран бүтээлчид шаргуу ажиллаж, авьяас чадвараа харуулсан. Жүжигчин Ү Юе:
- Хятадын тулаант кинонуудаар бид үргэлж бахархдаг, тулаант кино алга болох ёсгүй гэж хэлэв. Тэрээр "Вlоскing Тне Ноrѕе " киноны продюсер, зочин дүрээр ажиллаж байсан бөгөөд Бээжин дуурь "Морь хаших"-ын Ян овгийн эмэгтэй генерал Ляо улсад очин Ян Егийн үлдээсэн эзэн хааны сэлмийг эргүүлэн авсан түүхээс эшлэн авсан байна. Тулааны урлаг, хурцадмал байдал, инээдмийн элементүүдийн холимог нь үүнийг iQiуi.сом дээр маш их алдартай болгосон.
"Eye for an Eye 2"-ыг 2022 онд гарсан тулааны урлагийн "Eye for an Eye" киноны анхны жүжигчид бүтээсэн бөгөөд "сохор болж" баатарлаг аялалд гарсан баатрын түүхийг үргэлжлүүлнэ. Ахлах продюсер Вэй Жүньзи:
- "Eye for an Eye"-ын хувьд ер бусын тулааны урлаг, уламжлалт бус баатрууд, одоогийн сэтгэл хөдлөл гэсэн гурван зарчмыг бий болгосон. "Eye for an Eye 2" нь эдгээр зарчмуудыг баримталдаг. Сохор хүний тулааны урлагийн их мастер, бяцхан охин хоёрын харилцааг харуулсан тус кинонд хоёр хүний бие биедээ дассан түүх үзэгчдийн сэтгэлд хоногшдог.
"Ниnт Тне Wiскеd" киноны ерөнхий продюсер Хао Дүн:
- Өнөө үед хүмүүсийн амьдрал маш хурдацтай хөгжиж байна. Үзэгчдэд гайхалтай түүхийг хүргэх бол бидний тулаант кино бүтээх эхлэл юм. Бид үзэгчдийг татахын тулд дүрүүдийг бүтээж, сайн контент ашиглахыг хүсч байна гэж хэлэв.
Ли Жэний үзэж буйгаар эдгээр дөрвөн кино Хятад болон гадаадын киноны элементүүдийг өвлөн авч, тулаант кинонд нэгтгэсэн, бүгд хурдацтай, өндөр эрчимтэй гүйцэтгэлийн хэв маягийг шингээсэн нь үзэгчдийн сонирхолд нийцсэн.
Соёлын итгэлийг хүчтэй харуулна
"Вlоскing Тне Ноrѕе " киноны эхэнд Ү Юе-гийн дүрд тоглосон Ян Е сэлэм барин эцсээ хүртэл тулалдсан нь Ли Жэнгийн сэтгэлийг их хөдөлгөв. Тэрээр:
- Энэ бол зүйрлэл гэж би бодож байна. Тулаант кино бүтээх эгзэгтэй үед шинэ уран бүтээлчид гарч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Адал явдалт кинонууд эргэлтийн цэг, шинэ эхлэлийн цэг дээр зогсож байна. Одоогийн болон ирээдүйн үзэгчидтэй тулгарахдаа тэд шинэ авьяас чадварыг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, мөн тулаант киноны шинэ эриний утга учрыг судлах шаардлагатай байна. Энэ нь бас онцлог, эдгээр дөрвөн киноны амжилт болж байлаа.
Энэхүү дөрвөн киногоор дамжуулан зарим шинэ найруулагч, шинэ жүжигчид гарч ирсэн. Жишээ нь: "Вlоскing Тне Ноrѕе" киног бүтээгчдийн дундаж нас 30-аас доош насны, эрэгтэй гол дүрд тоглосон Сүн Тяньшүө бол шинэ жүжигчин. “Тhе Wild Вlаdе оf Sтrаngеrѕ” кино бол найруулагч Ли Вэйгийн анхны кино бүтээл. Шемяо өнгөрсөн хугацаанд том дэлгэцийн кинонд тоглох боломж төдийлөн олдохгүй байсан. Сүүлийн жилүүдэд тэрээр цахим ертөнцөд олон ангит адал явдалт кинонд тоглож, хүч чадлаараа бусдаас ялгарсан. Энэ удаад тэрээр "Астiоn Маѕтеr"-ын дөрвөн киноны хоёрт нь, ялангуяа "Eye for an Eye 2”-д тоглосон. Тэрээр нүдээ аниад сохор баатрын дүрд тоглон, уран зохиолын болон тулааны урлагийн аль алиных нь гүйцэтгэл гайхалтай байсан. "Астiоn Маѕтеr" нь өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлж, чадварлаг жүжигчид, найруулагчдыг цуглуулан, тулаант кинонд дурлагсдын анхаарлыг татсаар байна.
Эдгээр дөрвөн кино бүгд шинэ технологи, шинэ үйлдвэрлэлийн загваруудыг ашигласан. Тухайлбал, нисгэгчгүй камер, дижитал үйлдвэрлэлийн горимыг нэвтрүүлэх зэрэг маш олон хурдтай нисдэг зураг авалтууд байсан. Ли Жэнь шинэ технологи ашиглах нь онлайн киноны нэг онцлог гэж үздэг. Газар дээрх зураг авалттай харьцуулахад энэ аргаар зардлаа хэмнээд зогсохгүй сайн үр дүнд хүрч чадна.
“Астiоn Маѕтеr” кинонууд ч гэсэн соёлын эрэл хайгуулыг харуулдаг. Тухайлбал, “Тне Wild Вlаdе оf Sтrаngеrѕ” кинонд Персийн ханхүү, Турк хоёрын дүр байдаг бөгөөд гол дүрийн эрэгтэй баатар нь бас баруун бүс нутагт армид алба хааж байсан туршлагатай, Тан гүрний үеийн гадаадтай солилцоо, үндэсний нэгдлийн түүхийг онцлон харуулж байна. "Eye for an Eye 2" нь Тан гүрний үед болсон түүхийг өгүүлдэг. Багийнхан "шөлний боорцог" зэрэг хоол хүнсний нарийн ширийнийг судалж, сэргээн засварласан. " Вlоскing Тhе Ноrѕе " киноны Сүн улс, Ляо гүрний хоорондын харилцааны тухай ярихад гол бүтээгчид өнөөгийн өнцгөөс илүү шинжлэх ухаанч, оновчтой ойлголт, илэрхийлэл хийв .Үүний зэрэгцээ эдгээр тулаант кинонууд нь Хятадын уламжлалт эр зоригийн сэтгэлийг орчин үеийн үзэгчдийн сэтгэл хөдлөлтэй хослуулсан бөгөөд үнэт зүйлстэй хослуулан бодит амьдралыг тусгав.
Гуравдугаар сарын 14-нд "Тне Wild Вlаdе оf Sтrаngеrѕ” кино "Малайзын кино театруудаар гарч эхэлсэн юм. Улмаар эдгээр дөрвөн кино бүгд iQiуi Inтеrnатiоnаl сувгаар нээлтээ хийсэн. "Eye for an Eye 2” түр хугацаанд алдартай жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, "Нunт Тhе Wiскеd" Хоёрдугаар байранд, “Тне Wild Вlаdе оf Sтrаngеrѕ”кино гуравдугаар байранд тус тус орсон байна. Ү Юе "Вlоскing Тhе Ноrѕе" киноны зураг авалтад оролцож байгаа бөгөөд Хао Дүн мөн iQiуi-тэй хамтран дөрөв дэх киноныхоо дараах продюсерийн шатанд явж байна. Сүн Жя:
- iQiуi цаашид тулаант кинонуудыг гаргахад нь илүү тохиромжтой цаг хугацаа, орон зайг олгохын тулд зохион байгуулах болно. Хятадын тулаант киног дэлхийн кино урлагт гялалзуулахын тулд бид хүн бүртэй үргэлжлүүлэн хамтран бүтээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
