solongonews
Хятад, Вьетнамын харилцааг тогтворжуулж хөгжүүлэх хэрэгтэй
2018-04-02 15:15
Орон нутгийн цагаар 2018 оны 04-р сарын 01-нд Вьетнамд албан ёсны айлчлал хийж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Вьетнамын ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Пам Бин Минтэй Ханойд хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчтэй уулзсан байна.

Ван И: Хоёр нам хоёр орны дээд давхаргын стратегийн  удирдлага дор Хятад, Вьетнамын харилцаа хөгжлийн маш сайн хандлагатай байна.  Миний бие Хятадын шинэ сонгуулийн засгийн газар байгуулагдсаны дараа Вьетнамд  айлчилж байгаа нь Хятадын нам, засгийн газар Вьетнамтай тогтоосон харилцаагаа  хүндэтгэж байгааг харуулж байгаа бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ши  Жиньпиний Вьетнамд айлчилсан чухал ололт амжилтыг улам сайн хэрэгжүүлж, Хятад,  Вьетнамын харилцаа сайн хөгжиж байгааг улам бэхжүүлэн, эрчимжүүлэхийн төлөө юм  гэжээ.

Ван И: Ноднин жил хоёр талын худалдаа 100 тэрбум  ам.долларт хүрсэн. Хоёр орны өөрчлөлт хөгжлийн ажил үйлсийн шинэ эриний шинэ аз  боломжийн дагуу, “Бүс ба зам" болон “Эдийн засгийн хоёр хонгил, Умардын булангийн нэг бүс”-ийг бодитоор уялдуулах хэрэгтэй гэжээ.  

Хоёр тал мөн Хятад, Вьетнамын тэнгисийн асуудлыг зохицуулах үндсэн зарчмын хэлэлцээний олон тогтоолыг бодитоор хэрэгжүүлж, зөвшилцлөөр дамжуулан санал зөрөлдөөнөө зохицуулж, байдлыг хурцатгах, өргөтгөх  ганц талын үйл ажиллагаа явуулахгүй байхыг баримтлах хэрэгтэй гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл