Бээжин хот 01-ээс 11-р сард 3.746 сая зорчигч хүлээн авсан нь мөн үеэс 2.8 хувиар өссөн байна. Үүнд: Хонконг, Макао, Тайваны зорчигч 559 мянгыг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өсчээ. Гаднын зорчигч 3.187 саяыг хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3.2 хувиар өссөн байна.
01-ээс 11-р сард Америкийн зорчигч 678 мянгад хүрсэн нь мөн үеэс 7.5 хувиар өссөн бол Солонгосын зорчигч 233 мянгад хүрч, 9.4 хувиар өссөн байна. Японы зорчигч 23 мянгад хүрч 3 хувиар өссөн бол Герман улсын зорчигч 186 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өсчээ.
01-ээс 11-р сард Азийн зорчигч /Хонконг, Макао, Тайван багтана/ 1.612 саяд хүрсэн нь мөн үеэс 2.4 хувиар өссөн бол Европын зорчигч 962 мянгад хүрч, мөн үеэс 1.1 хувиар өсчээ. Америк тивийн зорчигч 913 мянгад хүрч, мөн үеэс 5.9 хувиар өссөн бол Африк тивийн зоригч 80 мянгад хүрсэн нь мөн үеэс 5.5 хувиар буурсан байна.
