Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгч Йемений асуудлаар үг хэлэв
2021-04-16 10:28
БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан Йемений улс төрийн үйл явцыг дэмжихийг уриалав.
БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан энэ сарын 15-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Йемений асуудлаарх нээлттэй видео хурал дээр үг хэлж, Йемений улс төрийн үйл явцыг дэмжихийг уриалав.
Гэн Шуан хэлэхдээ:
- Йемений асуудлыг шийдвэрлэхийн тулд улс төрийн, дипломат арга барилд найдах ёстой. Хятад улс Саудын Арабын дурдсан шинэ санаачилгыг хүндэтгэлтэй хүлээн авч, Саудын Арабын Йемений байдлыг намжаахад чиглэсэн арга хэмжээг өндрөөр үнэлж байна. Бусад талууд нааштай хариу өгч, санаачилгын тодорхой агуулгын талаарх яриа хэлэлцээрийг аль болох богино хугацаанд эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
