Хятадын бодитой хэрэглэсэн гадаад хөрөнгө адил үеэсээ 6.3 хувиар өсөв
2020-12-16 10:17
Худалдааны яамны бүртгүүлснээр 01-11-р сард Хятадын бодитой хэрэглэсэн гадаад хөрөнгө 899.38 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн адил үеэс 6.3 хувиар өссөн байна.
Үүнд 11-р сард 98.7 тэрбум юаньд хүрсэн нь мөн адил үеэс 5.5 хувиар өсчээ. Ингээд найман сарын турш үргэлжлэн адилхан үеэс өссөн байдлыг хангаасан байна.
01-11-р сард үйлчилгээний салбарын хэрэглэсэн гадаад хөрөнгө 704.46 тэрбум юаньд хүрсэн нь 16.1 хувиар өссөн бөгөөд бүх улсын гадаад хөрөнгийн 78.3 хувийг эзэлжээ. Өндөр технологийн салбар нь 31.6 хувиар өссөн. Үүнд цахим худалдааны салбар, тусгай мэргэжлийн салбар, судалгааны болон технологийн салбар тус тус 43.9, 35.1, 93.6, 53 хувь гэж бүртгүүлээд байна.
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
