solongonews
Венецийн биенналь 2017: Урлаг мандтугай!
2017-05-15 17:22
57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод 2017 оны тавдугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Италийн Венец хотын зөвлөл 1895 онд анх хотынхоо нэрэмжит урлагийн биенналийг зохион байгуулсны цаад зорилго нь шинэ тутам үүсэж эхэлсэн орчин үеийн урлагт зах зээлийн орон зайг бий болгох, шилдгүүдийг нэг дор цуглуулах зорилготой байлаа. Тухайн үед судлаачид, цуглуулагчид, урлаг сонирхогчдод янз бүрийн урсгал хөдөлгөөнүүд, өөр өнцөг, хандлагыг эрэлхийсэн уран бүтээлчидтэй холбогдох, танилцах өргөн боломж байсангүй. Тиймээс хоёр жил тутамд болдог Венецийн биенналь тухайн үедээ урлагийн ертөнцийн гүүр болж байсан нь ойлгомжтой.

Харин өдгөө дэлхийн хамгийн том хотуудад зохион байгуулагддаг 100 гаруй биенналь, олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдийн “Өвөг эцэг” хэмээн нэрлэгдэж, цар хүрээ, чансаагаараа ч тэргүүлсээр байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл