solongonews
2016 онд Хятад Улсын эх хуурайд ажилласан гадаад иргэдийн тоо нэмэгдсэн байна
2017-04-18 12:17
2016 онд Хятад Улсын эх хуурайд ажилласан гадаадын иргэдийн тоо 900 мянгыг давжээ

   Хятад улсын Гадаад явдлын мэргэжилтний товчооны дарга Жан Жяньгүө  4 дүгээр сарын 16-нд Шэньжэнь хотод явагдсан XV удаагийн Хятад улсын Олон улсын боловсон хүчний солилцооны хуралд 2016 онд Хятад Улсын эх хуурайд ажилласан гадаадын иргэдийн тоо 900 мянгыг давсан. Өнгөрсөн зууны 80-аад оны үед манай улсад ажиллаж байсан гадаадын мэргэжилтний тоо жил бүр 10 мянгад хүрэхгүй байсан гэж хэллээ.

     Тэрээр цааш нв гадаадын боловсон хүчин бол манай улсын “Хоёр зуун жил”-ийн тэмцэх зорилтоо биелүүлэх чухал эх баялаг, мөн шинийг санаачлах бодлогыг ахиулахад дутагдаж болшгүй чухал хүчин мөн гэж хэлсэн байна.

   Хятад улсын Олон улсын боловсон хүчний солилцооны хурлыг 2001 оноос хийж эхлүүлснээс хойш шилдэг тусгай мэргэжилтэн, гадаадын боловсон хүчин, гадаадын сурагч, улс эх орондоо буцсан боловсон хүчин, улсын дотоодын тэргүүний боловсон хүчнийг багтаасан бүх талын боловсон хүчний анхаарлыг татав. Улмаар гадаадын боловсон хүчин жил ирэх тусам нэмэгдэж, хамрагдах улс орны тоо ч нэмэгдсэн байна. Мөн 2001 онд гадаадын боловсон хүчин дэлхийн 21 улс орноос ирж хуралд оролцсон. 2008 онд 40 улс орноос оролцсон ба 2016 он гэхэд 73 улс орноос хүрэлцэн ирч оролцсон байна

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл