solongonews
Гар утасны сүлжээгээр худалдан авалт хийсэн өрх 340 саяд хүрсэн байна
2016-06-23 17:04
Хятад улсад гар утасны сүлжээгээр худалдаа хийсэн өрх 340 саяд хүрчээ.

Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төв (CNNIC)22-ны өдөр нийтэлсэн "2015 оны Хятад улсад интернэт сүлжээгээр худалдан авалт хийсэн зах зээлийн судалгааны тайлан"-гаас үзэхэд, 2015 оны 12 дугаар сар хүртэлх байдлаар Хятадын гар утасны сүлжээгээр худалдаа хийсэн өрх 340 саяд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 43.9 хувиар өссөн байна. Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн ажилтан хэлэхдээ: - 2015 онд Хятадын интернэт сүлжээгээр худалдан авалт хийх зах зээл маш түргэн хөгжиж, тус жилийн Хятад улсын хэмжээнд интернэт сүлжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан жижиглэнгийн худалдааны хэмжээ 388 сая юаньд хүрсэн гэжээ.

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл