"Намын төв хорооны төвлөрсөн нэгдэлтэй удирдлагыг эрчимжүүлж хамгаалах тухай ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны тогтоолууд"-ын дагуу улс төрийн товчооны гишүүд жил бүр намын төв хороо ба ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд ажлаа тайлагнахыг шаарддаг.
Сүүлийн үед төв хорооны улс төрийн товчооны гишүүд тогтоолын дагуу ажлын тайлангаа төв хороо ба ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд бичгээр өгөв. Ши Жиньпин ажлын тайланг нарийн хянамгай үзсэний дараа онцлохдоо: XIX удаагаа сонгогдсон төв хорооны улс төрийн товчоо нам ба ард түмний олгосон түүхт үүрэг хариуцлагыг сайтар хэрэгжүүлж, коммунистуудын улс төрийн мөн чанар, хувьсгалч үзэл санааг баталгаажуулан, нам ард түмний төлөө хүчин зүтгэх ёстой. Төв хорооны улс төрийн товчооны гишүүд шуурхай зоригтой байж, хариуцлагаа хүлээн, ариун шударгаар олны төлөө хичээн ажиллаж, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэх ёстой гэв.
