solongonews
Баарин тэнгэрийн уурхайн компани эко уурхай байгуулж байна
2018-12-21 15:25
Баарин тэнгэрийн уурхайн компани эко уурхай байгуулж байна.

Баарин баруун хошууны "Баарин тэнгэрийн уурхайн үйлсийн компани" нь Баарин тэнгэрийн түүхий хүдрийг нээж ашиглах, борлуулах зэрэг газар доорх уурхайг нэг цогц болгосон аж ахуй юм.

Уулын хажуугаар хөх өнгөтэй уутанд элс хийж жигдрүүлэн тавьсан нь онцгой сонин харагдана. Элстэй уутыг уулын хажууг хамгаалахаар бэлтгэсэн бөгөөд дотор нь өвсний үр хийж тогтмол хугацаатай ус шүршвэл өвсний үр уутны зай завсраар ургаж, уулын хажуугийн хөрс шороог бороо салхинд идэгдэхээс сэргийлэх өвөрмөц онцлогтой орчин ахуйг хамгаалах арга аж. Энэ нь тус компанийн эко уурхайг байгуулах ойлголтыг бодит болгож байгааг харуулна.

Олон жилийн турш тус компани орчин ахуйг хамгаалахад дээд зэрэгт анхаарлаа хандуулж, орчин ахуйг хамгаалах, засаж сэргээх төсвийг тогтоон хэрэгжүүлж, орчин ахуйг хамгаалах ажлыг сайн хийж, хэрэглэхээ больсон уурхайн нүхний амсрыг нурааж бөглөн, эвдэгдсэн газрын хөрсийг хагалбарлаж өвс мод тарив. Орчин ахуйг засах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө мөнгөний тусгай данс гаргаж, тусгай мөнгийг тусгай хэрэглэх дүрмийг хэрэгжүүлээд уурхайн эргэн тойрны замыг өөрчлөн засах, ногооруулах зэрэгт хэрэглэв. Бүх талд өөрчлөн засаж ногооруулан уурхайн өргөн тойрны дүр төрх шинэчлэгджээ. Хаягдмал усны бохирдлоос сэргийлэхэд уурхайн худгийн ан завсраас гарсан усыг тунгааж цэвэршүүлэн уурхайн худгийг нээж малтахад хэрэглэж, үлдсэн усыг гүүр татаж гарган уулын хажуугийн элсэн уут, тарьсан өвсийг услахад хэрэглэв.

Хаягдмал хийн бохирдлоос сэргийлэхэд талд одоо байгаа салхи нэвтрүүлэх системээр уурхайн худгийн дарийн утаа, хүдрийн тоосыг гадагшлуулахдаа ус шүршин тоос бутрахаас сэргийлэв. Хатуу биет хаягдмал бодисын бохирдлоос сэргийлэх талд хаягдмал чулууны эргэн тойронд зэл ороонго ургамал тарьж, хөрс шорооны идэгдлийг багасгав. Хамгаалалтын чулуун хана, урсгал залах суваг зэрэг төхөөрөмжийг тогтмол хугацаатай шалгаж, эвдэрсэн буюу эвдрэх аюултай хэсгийг тэр доор нь засан сольж хэвийн үйл ажиллагааг батлав. Хаягдмал чулууны ерөнхий ашиглалтыг чангатгаж, хаягдмал чулуу овоорон хурахыг багасгав. Шуугианы бохирдлоос сэргийлэх талд уурхай малтах, хүдэр шилэхэд үүссэн доргилт хэлбэлзлийг багасгах, дуу хөндийрүүлэх, хувь хүн сэргийлэн хамгаалах аргыг уялдуулжээ. Байгаль орчны бохирдлоос сэргийлэх талд тухайн газрын нөхцөл байдалд тохирсон өвс мод тарьж, орчин тойрноо сайжруулав.

Тус компани нь эко хөгжлийн ойлгогдохууныг хэрэгжүүлж, улсын холбогдох хууль дүрэмд тогтоосон аж ахуйн удирдлагын дүрэм ёсоор аж ахуйн бодит хүчийг бүх талаар чангатгаж, аж ахуйн эрүүл бөгөөд эв зохистой хөгжлийг дэмжив. Аж ахуй аюулгүй үйлдвэрлэлийн удирдлагын системийг төгөлдөржүүлж, аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагын дүрмийг тогтоож, “Аюулгүй байдлыг тэргүүнд тавих, урьдчилан сэргийлэх талыг гол болгох, ерөнхийд нь засах” чиглэлийг хэрэгжүүлж, ажилчдын аюулгүй байдлын чанарыг дээшлүүлэн, осол гэмтлээс сэргийлэн, ажил мэргэжлийн хүндрэлийг багасгаснаар одоог болтол уурхайд аюулгүй үйлдвэрлэлийн энэдэл осол гараагүй бөгөөд ажилчид ажлын нөлөөнөөс болж өвчлөөгүй байна. Аж ахуй үйлдвэрлэлийн удирдлагын системийг төгөлдөржүүлэхийн хамт эко уурхайг бүтээн байгуулах төлөвлөгөөг тасралгүй хэрэгжүүлснээр эко уурхай болон эв зохистой уурхайг байгуулах зорилт амжилттай биелэгдэж байна.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд “Энерги хэмнэж, хорогдлыг багасган, шинжлэх ухаанчаар сэргийлэх, засахыг уялдуулан, эв зохистой хөгжүүлэх” удирдлагын зарчмыг баримталж байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл