solongonews
Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалтын амжилт
2014-11-21 10:37
Их хорийн удирдагчдын дээд хэмжээний 9 дэх уулзалт (G20 ) энэ сарын 16-нд хурлын амжилт бүтээлээ танилцууллаа.Дэлхийн аж ахуйн нэмэгдлийг ахиулах, ардын амьдралыг сайжруулах болон ажил олгох нь өнөөгийн нэн тэргүүний чухал асуудал юм.

 Хэдийгээр зарим аж ахуйн нэмэгдэл нь эрчимтэй явагдаж байгаа ч дэлхийн аж ахуйн сэргэлт удаан, аж ахуйн нэмэгдэл тэнцвэргүй, ажил эрэлтийн хэрэгцээг хангахад хэцүү байгаа. Санхүүгийн зах зээл болон орон нутгийн улс төрийн байдал хүнд байгаа зэрэг асуудал оршиж байна гэв .

  Их хорийн удирдагчид харилцаагаа бэхжүүлж, аж ахуйн нэмэгдлийг ахиулж, аж ахуйн давуу чанарыг нэмэгдүүлж, аж ахуйн эрчимтэй үргэлжлэх, тэнцвэртэй нэмэгдлийг биелүүлэхээр хичээн ажиллана гэж амлалт өгөв. Энэ жилийн их хорийн удирдагчдын хурлаас хойших 5 жилд GDP-г дахин 2 %-иар нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргав.

   Хэрвээ төрийн бодлогын амлалтыг бүгдийг хэрэгжүүлбэл 2018 он гэхэд их хорин улсын GDP нь 2.1%-иар нэмэгдэх болно. Энэ нь дэлхийн аж ахуйд 20 тэрбум ам.долларын хөрөнгө нэмж, хэдэн сая хүнд ажил олгох болно. Удирдагчдын үзэж байгаагаар дэлхийн хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт дутаж байгаа асуудлыг шийдвэрлэх нь аж ахуйн нэмэгдлийг ахиулах, ажил олгох нөхцөл бүрэлдүүлэх ба үйлдвэрлэлийн хүчинг нэмэгдүүлэхэд чухал гэж хэлэв.

  Энэхүү хуралд удирдах хүмүүс “Дэлхийн дэд бүтцийн санаачилга"-ыг дэмжин, олон нийт болон хувийн ажил хэргийн дэд бүтцийн тууштай хөрөнгө оруулалтыг ахиулж, цаашид олон салбарын нээн хөгжүүлэх банктай хамтран ажиллаж, нээн хөгжүүлэх банкийг дэмжин, их хорин улсын дэд бүтцийн хүрээн дэх ажлын хөлс, орлого бага байгаа улсад ашиг хүртээхийг батлана. Санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд удирдагчид дэлхийн дэд бүтцийн төв байгуулахыг дэмжин засгийн газар, хувийн ажил хэрэг, нээн хөгжүүлэх банк болон бусад олон улсын зохион байгуулалтад мэдлэгийг хамт ашиглах тавцан болон сүлжээг хангахыг зөвшөөрөв.

   Өөрийн өртгийг бууруулах, боомтын бүртгэлийг хялбарчлах, хяналтын дарамтыг хөнгөрүүлэн аралжаа худалдааг ахиулж, шинэчлэлт хийж, худалдааны үр ашгийг дээшлүүлэхийг дэмжинэ. 2025 он гэхэд эрэгтэй эмэгтэйн ажил олголтын зөрөөг 25%-иар бууруулах хамтын ойлголттой болов.

    Дэлхийн аж ахуйн давуу чанарыг нэмэгдүүлж, санхүүгийн системийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэх, нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм .

     Олон улсын гаалийн татварын системийн эрх тэгш байдлыг батлах, гаалийн татварын хяналтыг дээшлүүлэх, хил алсалан татвараас зугтах ажиллагааг чанга шийтгэх арга хэмжээ авч байна.

   Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь өнөөгийн нэн тэргүүн үүрэг хэмээн дурдаж, эрчим хүчний үр ашгийн нэмэлт бол хөгжлөөс үүдсэнхэрэгцээний нэмэгдэл дэх өртгийг хэмнэх арга зам болно. Мөн эрчим хүчний хэрэгцээ болон эрчим хүчний аюулгүй байдлыг батлахад ашигтай гэж үзэв. Цаг агаарын хувиралт болон халдварт өвчнөөс сэргийлэх зэргийг мөн ярилцав.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл