solongonews
Хятадын хиймэл оюун ухааны чиглэлд эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоор дэлхийн 22.4 хувийг эзэлнэ
2021-03-05 10:30
Хятадын хиймэл оюун ухааны чиглэлд эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоор дэлхийн 22.4 хувийг эзэлнэ.

   БНХАУ хиймэл оюун ухааны чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний тоогоор Европын холбоо /ЕХ/, АНУ-ыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэгч орон болсон тухай Стэнфордын их сургуулийн мэргэжилтнүүд судалгаандаа дурдсан байна.

  Хятадын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж нийтлэлийн аль алиных нь тоогоор гол өрсөлдөгчид болох ЕХ, АНУ-ыг гүйцэж түрүүлжээ. Шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан эрдэм шинжилгээний нийт өгүүллийн 22.4 хувийг Хятад улс эзэлж байгаа бол 16.4 хувь нь ЕХ, 14.6 хувь нь АНУ-д ногдож байна. Шүүмж нийтлэлийн хувьд БНХАУ 18 хувь, АНУ 12.3 хувь, ЕХ 8.6 хувийг тус тус эзлэв.

    Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын судалгааны асуудлын талаарх Стэнфордын их сургуулийн судалгааны дүн 03-р сарын 03-ны өдөр гарчээ. Энэ бол 2017 оноос хойш хийсэн дөрөв дэх судалгаа юм. Эрдэмтэд энэ удаа хиймэл оюун ухааны чиглэлээрх судалгааны ажилд коронавирусын цар тахал хэр их нөлөөлсөнд гол анхаарлаа хандуулсан байна. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Шинжлэх ухаан ба технологийн сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл