solongonews
Зүсээрээ ижилсэх арван гурван азарга монгол адуу
2019-09-02 15:00
Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Чулуут гацаан дахь 500 гаруй монгол адуутай айлын тухай сурвалжилснаа хүргье.

       Гагцхүү монгол адуугаа л өсгөн үржүүлж маллаж байгаа гэдгийг сонсоод хүн бүр анхаарал татагдаж, олны бахархлыг төрүүлж буй Чулуунбаатарынх цэцэгт зуны чийгтэй хөрсийг 500 адуун туурайгаар тамгалан бэлчээж байна. Адуучин Чулуунбаатар монгол ёсоороо амар мэндтэй золголоо. 2012 оноос монгол адуу маллаж, дан төрлийн мал аж ахуйгаас өндөр үр ашиг хүртэх замаар замнасан түүний адуу түргэн өсөн үржиж одоо адуугаа өнгө зүсээр нь ялган сүрэглүүлж, зүс ялгарсан арван гурван азарга цол цэвэр монгол угшлын адуу маллаж байна.

Чулуунбаатар гэргий, хоёр хүүхэдтэйгээ дөрвүүл аж төрдөг. Хувааж олсон 400 га нутаг бэлчээртэй, тор бүтээн байгуулалтаа эвтэйхэн тохируулснаас гадна, түрээсэлсэн бэлчээр болон хадлангийн талбай нийт 2667 га бий. 2017 онд хошууныхаа “Чандган цагаан” амь ахуйн гэр бүлийн мал аж ахуйн талбайг данслуулж, нутаг бэлчээрээ зохистой ашиглан, монгол адууны бодгаль биеийн үр ашиг болон нөөц баялгийн үр ашгийг хамарсан аж ахуйн өндөр үр ашиг олох боломж бүрдүүлсэн байна. Монгол адуугаараа бахархаж малчин амьдралаа өөдөө татаж яваа Чулуунбаатар ойрын хоёр жилд өөрийн адуунаасаа шинжиж сонгон, хурд сорин давхиулж уяачдын эгнээнд нэрээ тэмдэглүүлэн, сайн морьтой зуузай холбон хурдлуулж монгол мориныхоо гүйдэл шандсыг уяач олондоо таниулж явна.

    Чулуунбаатар морь уяж хурдлуулхаас гадна, бас ардаг догшин морьдыг сургаж номхруулдаг сайн эмнэг ургач. Өнгөрсөн жилүүдэд Зүүн Баруун Үзэмчний үзүүр сайн уургачдын уургыг олонтаа сугалж алдаршсан Зүүн Үзэмчний Өнөтийн цавьдар азаргыг ч ургалж байсан удаатай. Тэрээр хариулсан малдаа эзэн болоод л суудаг бус, харин мал маллах амьдралын дундаас хурамтлуулсан арга туршлагаараа мал эмнэлгийн талаар ч бага бус мэргэжилтэй болж, адуунд тохиолдох архаг гэмийг өөрөө ханаж хатган эмнэн засдаг. Жилийн дөрвөн улиралд маллах амьдралаасаа холдоогүй тэрээр адуучинтайгаа хамжилцан адуу малаа үргэлж анхаарч 13 азарга адуугаа тал дүүргэн бэлчээж, тарга хүчийг нь батлан тансаг амьдралаа цогцлоож явна.

Хашир адуучин Чулуунбаатар:

- Адуу маллах нь ашиг орлого аанай, бэлчээр усанд халтай гэдэг боловч харин эв дэмийг нь олчихвол манай монгол адууг маллахад онцгой амархан, гэм архаг гэж үндсэндээ хүрдэггүй, өвлийн хүйтэн, хаврын хавсарганаас айдаггүй, учир нь өөрийн нутаг усандаа зохицдог болохоор их л өлчир, тэсвэр даацтай байдаг. Адуу нь азарга азаргаар салж бэлчээрлэдэг болохоор уужуу бэлчээрт маллавал бэлчээр нутагт халтай биш, нэн ч адуу бэлчээрлэж байсан газар нарийвч сайтай олон төрлийн ургамал ургаж бэлчээр нутаг сэргэдэг гэж настайчууд хуучилдаг. Мөнц түүхнээсээ аваад монголчууд морны бүх бие нь тэр чигээрээ эрдэнэ гэж үздэг нь ч ортой. Тухайлбал, адууны хомоол нь бэлчээртээ бордоо болдог, цэгээ нь өвчин эмгэг засаж анагаах үйлдэлтэй. Мөн адууны мах шим тэжээл өндөр байдаг зэрэг олон үйлдэл хэрэгцээтэй гэдэг гэж учирлаж байла.

Өвөг дээдсийнхээ өв уламжлалыг баримталж, монгол адуугаараа бахархаж явдаг адуучин Чулуунбаатар нэг сэтгэл нэг зоргоор найман жил шахам нөр их хөдөлмөр зарцуулж, жилээс жил үржсэн монгол адуугаа өнгө зүсмээр нь ялгаж, өвөрмөц онцлогтой сүрэглэн малжхыг зорьсон нь түүний өөрийн зорилтоос гадна дэлхий нийтийн анхааралд хандуулан соёл жуулчлалтай уусалцуулах гэсэн зөв сонголт, сэргэг ухаан гэлтэй. Тухайлбал, нэг азарга алаг адуу, нэг азарга загалтай хуа адуу, нэг азарга цоохор адуу, нэг азарга шарга адуу, гурван азарга цагаан адуу, гурван азарга хул хонгор адуу, гурван азарга хээр адуу зэрэг нийт арван гурван азарга адуугаар дэнжээ чимжээ.

Үзэмчин цагаан адуу бол адуун зүсэм дотор хамгийн бэлгэдэлтэй зүсэм юм. Урдын хүмүүс аян зам явах буюу ажил явдалд гарахдаа цагаан адуу өөдөөс нь таархыг явдал учир хийморь түгэс болно гэж бэлэгшээн ярьцгаадаг. Тэрчлэн харьд мордсон хүүхний энэрэлт ээжд эмээл хазаартай цагаан мориор эхийн цагаан сүү хариулах ёс гүйцэдгэдэг уламжлалт сайхан заншилтай билээ. Ийнхүү Чулуунбаатрын “чандаган цагаан” азаргын үүр нь тэдний адууны төлөөлөх тэмдэг байж, жил бүрийн найр наадамд цагаан морьтны жагсаалд орох, цагаан адууны сүүдэр татуулах… зэрэгт оролцхоос гадна онцгойлон цагаан зүсмийн азарга буйжуулах талаар бага бус орлого үүдэж явна. Тэдний “чандаган цагаан” гэх нэртэй азарга нь үрээгээсээ сайн давхиснаар хүмүүн ардад танигдаж, мөн ч үр төл сайтэй сайн азарга мөртөө “хошуу овоо”-гийн онгон сэтэртэй азарга билээ. 2014 онд Бээжинд болсон цагаан морны адилтгалд бүх Хятадын арван шилдэг цагаан морны алдрыг хүртсэн учир төв телевиз, өвөр монголын одон телевиз, орон нутгийн телевиз, сайтын мэдээллэлд залгаагаар мэдээлэгдэн нөлөө тусгал болсон тул нэр алдаршиж, хол ойрийн гэсэнгүй түүний үр төлөөр азарга тавих, унаж эдлэх нь зөндөө.

Мөн удам угшил хөөж зүсмийн хольцгүй буйжуулсан хулан хонгор, загал, алаг адуу зэрэг бусад адууд нь бас өвөрмөц онцлогтой болхоор азарга тавих, унаж эдлэх хүмүүсийн анхаарлыг татаж, унаганд нь сонгож авах хүмүүс байнга цувдаг. Морь уургалах, морь уях, эмнэг сургах, эл зүйлийн морин мэргэжил болон сур эдлэлийн соёл зэрэг үндэстэний онцлогоороо улсын дотно гаднах гэрэл зурагчинд үйлчилгээ хангадаг. Өнгөрсөнд ганц зуны улиралд сүүдэр татаж, жил бүр 20 мянга гаруй төгрөгийн цэвэр орлого олдог байсан бол, энэ жилээс жилийн дөрвөн улиралд сүүдэр татах нөхцөл бүрэлдүүлсэн ажээ. Тэрчлэн адууны үр төлийн орлого жилд 500 мянган төгрөгт хүрдэг.

Чулуунбаатрынхан бас эл сонин мэдээлэл зуучлуурын хараанд тусгай цаг хангаж, соёл жуулчлалын үйлстэй уялдуулан зураг татах, кино телевиз сүүдэрлэх зэрэгт байнгын үйлчилгээний газар болгон байгуулжээ. Ойрийн хэдэн жилд, төв, орон, аймаг зэрэг эл газрын радио телевиз, зуучлуурынхан тэдний адуун талбайд олон удаа “монгол морны зориг санаа” болон Баруун үзэмчин хошууны цагаан адуун соёл, монгол адуун соёл ба адуун үйлсжлийг гадагш ухуулах ахуй талбайн филм үйлдэж билээ. Чулуунбаатар найз Насанурт, Сүхэтэйгээ хамтарч зохион байгуулж үйлдсэн “гайхамшигт монгол морь” гэх соёлын ажиллага нь төв ба орны радио телевизээр дэлхийд сацагдав.

Тэднийхэн адуу маллуулахаар хашир адуучныг айл гэрээр нь хөлслөж, өөрөө ч жилийн дөрвөн улиралд адуу малаасаа салдаггүй анхааран ажиж явдаг. Энэ жил 180 шахам гүү унагалж, зундаа таван зуу илүү адуутай болж, намартаа унага даага, эр сувай, хөгшин буурайгаа худалдаад гурван зуу илүүд тогтворжуулан өвөлжүүлдэг. Жил бүрийн худалдсан адуудынхаа орлогоор нэг хэсэг хадлангийн төлбөр болгон хадсан өвсөө борлуулаад түрээсэлсэн бэлчээрийнхээ төлбөрийг шийдвэрлэж, хадлангийн бүх зардлаа аргацаан тэнцүүлж зарцуулдаг нь түүний маллах үйлдвэрлэлийн хашир ухаан болно. Чулуунбаатар:

- Монгол адуунд л байдаг өнгө зүсний ялгалтай адуун сүргийн онцлогт тохируулсан гэрэл зураг сүүдэрлэх бүлгэмд үйлчлэх цэг болгон байгуулах, монгол ахуй амьдралын загвараар иж бүрдсэн үйлчилгээ хийхийн дагуу жижиг хэлбэрийн цэгээ исгэх үйлдвэр байгуулж, одоогийн эзэмшсэн мэргэжил ба захын суурин дээрээ шинэ мэргэжлийг оруулж ашиглах гэж байна. Адууны мах, өөх, ясны захыг нээх, монгол адууны хурдан морь бойжуулах зэрэг ажлыг улам эрчимжүүлж, сум хошуу, дээд шатны зааварчилгаа удирдлагад түшиглэн хорших санаатай судалгааны байгууламж ба монгол адууны аж үйлдвэрлэлийн холбогдох байгуулага нэгжтэй хамтарч, цэвэр монгол угшлын адууны судалгааны цэг ба монгол адууны үрийн малын суурин болгохоор чармайн ажиллана гэж хойшдын төсөв төлөвлөгөөгөө ярьсан юм.

Зохиогч: Сарнаа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл